Жэки Чан зүрхний шигдээсээр нас нөгчжээ

Автор | Zindaa.mn
2011 оны 03 сарын 31

Ийм мэдээ өчигдэр http://pastehtml.com/view/1dud0mh.html сайтад гарсан юм. Тус сайтад өгүүлснээр бол Лос-Анжелесын нэгэн томоохон эмнэлэгт өнгөрсөн шөнө зүрхний шигдээс өвчний улмаас нас барсан гэж мэдээлсэн. Домогт жүжигчин маань уг нь өнөөдөр Хонгконгт очиж, дараагийн кино болох “1911” киноны зураг авалтад оролцож ёстой байж. Одоогоор жүжигчний гэр бүлийн зүгээс ямар нэг мэдээлэл өгөөгүй байна. Харин түүний сая сая шүтэн бишрэгчид нь Facebook-т харууслын үгсээ илгээж, Холливудын алдарт жүжүигчин, Жаки Чаны хамгийн дотно нөхдийн нэг Will Smith “Гайхалтай жүжигчин. Тэр үргэлж бидний зүрх сэтгэлд хоногшин үлдэх болно” гэж мэдэгдсэн бол АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама эмгэнэл илэрхийлжээ. Түүгээр ч зогсохгүй MTV хөгжмийн суваг баасан гаригт Жэки Чаны тухай дурсамж нэвтрүүлэг гаргана хэмээн эх сурвалж мэдээлсэн. Гэвч энэ талаар үгүйсгэсэн болон баталсан албан ёсны мэдээлэл ирэхгүй байна. Жаки Чаны талаар урьд өмнө ийм мэдээлэл нэлээд олон удаа цацагдаж байсан бөгөөд зориудаар үүсгэсэн зохиомол сенсааци гэдэг нь нотлогдож байсан. Өнөөдөр Жаки Чаны хэвлэлийн төлөөлөгч энэ талаар албан ёсны мэдээлэл хэвлэлүүдэд өгнө гэж эх сурвалж мэдээллээ. Тэгэхээр эл мэдээ хий сенсааци байсан эсэх нь удахгүй тодорхой болох нь ээ.
Р.Зоригт. Zindaa.mn.

Р.Зоригт. Zindaa.mn.

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ионгол(103.57.95.94) 2024 оны 04 сарын 19

Худлаа битгиий яр мал амьтан

1  |  0
Ионгол(103.57.95.94) 2024 оны 04 сарын 19

Худлаа яр жэки чанын нэрийг битгий гутаа энэ мэдээллэ устга\n

1  |  0
үнэн худал(66.181.177.103) 2024 оны 04 сарын 19

худалч амьтан наадах яинь бүүр 2011 оны мэдээлэл байна Жэки чан 2024 онд ч амьдарч байгаа энийг ээ устага

2  |  0
Hiideyuki Busujima(202.131.235.234) 2024 оны 04 сарын 19

Энийгээ устгаач ээ ичмээр юм

3  |  3
wtf(103.57.93.154) 2024 оны 04 сарын 19

bitgii hhudlaa shaa

3  |  2
Oonoo(27.123.214.108) 2024 оны 04 сарын 19

Ene unen yumuu battai medee uguuch

4  |  1
Top