2.5х1.5х2.5 хэмжээтэй талбай бvхий шөнийн диско клуб байдаг гэхэд та итгэх vv…

Автор | Zindaa.mn
2011 оны 03 сарын 29

•               1990 онд Британийн нэгэн инженер хамгийн жижигхэн мотоциклийг бvтээжээ. Урд хойд дугуйны хоорондох зай нь ердөө 108 мм. Гэвч уг мотоцикл хийгдсэн дороо удаагvй эвдэрсэн байна.

•               Хамгийн жижиг унадаг дугуйны хоёр дугуйны хоородын зай нь 11 см гэнэ. Мөн дээрх дугуй шиг явдаг байсан бөгөөд азаар өнөөг хvртэл эвдэрээгvй хадгалаастай байгаа аж.

•               Япончуудгvй бол бид яах билээ. Тэгвэл тэр ухаантай ард тvмэн наймхан мм-ийн өндөртөй хамгийн жижиг роботыг бvтээгээд байна. Тvvнийг “Sieko” фирмийн хоёр цагний эд ангиар бvтээжээ. Жин нь хагас гр. Бvр найман төрлийн хvнд хэлбэрийн хөдөлгөөн хийж чаддаг аж.

•               Дэлхийн хамгийн жижиг цасан өвгөнийг гуравхан цасан ширхэгээр хийсэн байна.

•               Тэгвэл хамгийн бяцхан өндөр өсгийтэй шаахайг Солонгосын оюутнууд урлажээ. Өсгийнөөсөө хоншоор хvртэл 6 мм урттай. Мөн тэдэнэд 11 мм-ийн урттай тvрийтэй гутал мөн 7 мм-иийн өндөртэй ковбой ч байгаа гэнэ.

•               Дэлхийн хамгийн жижиг видео камер. Хэмжээ нь 1.5 мм2. Уг камераар жинхэнэ бичлэг ч хийж болдог гэнэ. Энэ дашрамд хэлэхэд 2001 онд U2 хамтлагийн Боно Вокс нvдний шилэнд тааруулсан камер бvтээлгэж байв. Тэрээр уг камераар хийсэн бичлэгээрээ кино хийхээр төлөвлөж байсан юм.

•               2.5х1.5х2.5 хэмжээтэй талбай бvхий шөнийн клуб байна гэхэд итгэх vv? Тэгвэл Лондонд иймхэн хэмжээтэй шөнийн цэнгээний газар байдаг юм байна. Тэнд нь ди-жейтэйгээ нийлээд ердөө 14 хvн багтах аж. Маш vнэтэй техникээр тоноглогдсон уг клубт баар, бvжгийн талбай байгаа гэнэ шvv.

•               Дэлхийн хамгийн жижигхэн рекламны зурагт хуудасны хэмжээ 100 микрон2 гэнэ. Тэгвэл хvний vсний ширхэг 40-100 микрон байдаг аж. Уг зарлалыг Британийн Оксфорширед хийсэн бөгөөд”Гиннесс”-ийн номонд бичигдэж чадсан гэдэг. 

Р.Слава Zindàa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top