Ливийн босогчид Каддафийн төрөлх хотыг эзлэн авчээ

Автор | Zindaa.mn
2011 оны 03 сарын 29

 Ливийн босогчид Каддафийн төрөлх хотыг өнөө өглөө эрт эзлэн авсан тухайгаа мэдэгдсэн байна. Сирта нэртэй энэ хотыг хамгаалж байсан Каддафийн талыг баримтлагчдыг өнөө өглөө НАТО-гийн онгоцууд хүчтэй бөмбөгдөсний хүчинд ийм амжилтанд хүрч чадсан ажээ. 

Сайтын уншигчиддаа дахин сануулахад сар гаруй өмнө Араб дахиныг нөмөрсөн өнгөт хувьсгалын давалгаан Ливид хүрэхэд энгийн номхон жагсаал нь иргэний дайн болон хувирч Лививийн зүүн хэсгийг босогчид мэдэлдээ авч харин баруун хэсэг нь Каддафийн мэдэлд үлдсэн билээ. 3-р сарын 19-өөс эхлэн НАТО-ийн эвсэлд оролцогч зарим улсууд энгийн номхон иргэдийг аврах нэрийдлээр Ливийг бөмбөгдөж эхэлсэн бөгөөд үүний хүчинд босогчид Каддафийн мэдэлд байсан хэд хэдэн чухал хотуудыг гартаа оруулсан.

Ливид дэлхийн газрын тосны баялагийн 2% агуулагдаж байдаг юм. 

zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top