Баабараас “Голдман Сакс”-ын луйврын тухай асууя!

Автор | Zindaa.mn
2011 оны 04 сарын 10

 
Монголын ашигт малтмалын орд газрууд руу гадаадын хөрөнгө оруулагчид ёстой нүд аниад л гүйцгээж байна. Саяхан “Эрдэнэс Таван толгой” компанийн 15 сая ширхэг хувьцааг олон улсын бирж дээр арилжаалах эрхийн төлөө гадаадын 16 компани өрсөлдсөн юм. Тэдгээрээс манай Засгийн газар Германы “Дойче”, Английн “Би Эйч Би Парибас”, Америкийн “Голдман Сакс” банкыг сонгосон. Гэхдээ ямар шалгуураар эдгээрийг сонгосон нь учир битүүлэг боллоо хэмээн гадаад, дотоодын ашиглагчид дүгнэж байгаа аж. Шалгуур ил тод бус явагдсан энэ сонголтын дараа нэлээд шуугиан дэгдэж эхэллээ. Зөвхөн “Голдман Сакс”-ын  хувьд л гэхэд хууль бусаар гадаадын улс орнуудад мөнгөн гуйвуулга хийдэг, зарим банк, санхүүгийн байгууллагад их хэмжээний зээлийг ямар ч барьцаагүйгээр олгож байсан нь илчлэгдсэн байна. Америкчуудад эдийн засгийн уналтаас аварсан том банк хэмээн магтагддаг ч энэ мэтээр олон ноцтой баримтууд дэлгэгджээ. Удирдлагууд нь голцуу еврей үндэстнүүдээс бүрддэгээрээ бас онцлогтой. Тус банк манай улсад бохир мөнгөний суваг нээн ажиллуулж байж болзошгүй гэдэг хардлага ч сүүлийн үед нэлээд газар авах шинжтэй байна. Сангийн сайд асан, нэрт нийтлэлч Баабар /Б.Батбаяр/-ыг “Голдман Сакс”-т зуучлагчийн үүрэг гүйцэтгэдэг талаар зарим эх сурвалжууд мэдээлэх боллоо. Банкны захирал Л.Бланкфэйн гэгч нь хоёр жилийн өмнө олон улсын хөрөнгийн бирж дээр хууль бус арилжаа хийсэн хэргээр шүүхэд дуудагдан анхны мэдүүлгээ өгсөн гэнэ. Тэрээр өөрөө ялд унах дээрээ тулаад ирмэгц банкнаасаа 20 орчим сая долларын хууль бус ашиг олсон хань хамсаатнуудаа ч илчлэхэд хүрчээ. Иймэрхүү бүтэлгүй, мөнгө угаахаас өөрийг бараг хийдэггүй түншүүдээ Баабар таван толгой орд руу хөл тавиулж буй нь тун хачирхалтай. Луйврын банк гэдгийг мань эр огт мэдээгүйдээ ингэсэн хэрэг биш болов уу гэж учрыг мэдэх эх сурвалжууд хэлж байна. Ер нь энэ банкны талаарх мэдээллийг дэвэн дэлхийгээс хайж явснаас ноён Баабараас асуучихвал цаг хэмнэх юм биш үү. 2008 оны сонгуулийн үеэр Ардчилсан нам Америкаас санхүүжилт авсан байж болзошгүй хэмээн зарим хэвлэлүүд бичиж байсан юм. Арай ноён Баабар намаа энэ банктай сэм холбож өгөөд “Баабар ингэж өгүүлэв” нийтлэлүүдээ бичээд хэнэг ч үгүй малилзаж суусан юм биш биз дээ. 

О.Баяр Zindaa.mn        

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top