Сансрын нисгэгч М.Ганзориг хөдөлмөрийн баатар боллоо

Автор | Zindaa.mn
2011 оны 03 сарын 22


1981 онд   анх Монгол хүн сансарт нисэж тэр үеийн хүүхдүүд “Сансрын нисгэгч ах аа”хэмээн  дуулж, шинээр мэндэлсэн нялх үрсүүддээ  Сансармаа, Эрхэс, Од гэдэг нэр өгдөг байсан тэр үеэс хойш даруй 30 жил өнгөрчээ. Монгол  хүн сансарт нисэхэд  Монгол, Орос хүмүүсийн  олон жилийн уйгагүй хөдөлмөр  шингэсэн билээ.  Тэр бүх хүний гавьяат үйл хэрэг, хөдөлмөр зүтгэлийг төлөөлүүлж сансрын нисгэгч Майдарын  Ганзоригт Монгол Улсын хөдөлмөрийн баатрын эрхэм дээд алдар цолыг хүртээлээ.
 “М.Ганзориг бол гайхамшигтай даруу, нөр их хөдөлмөрч, шинжлэх ухаанд өөрийгөө зориулсан хүн. Жинхэнэ үлгэр дууриал. Танд дахин чин сэтгэлийн баяр хүргэе” хэмээн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж шагнал гардуулах ёслолын үеэр онцолсон юм.  Шинэхэн хөдөлмөрийн баатар маань ихэд догдолж  үг хэлэхдээ, “Монгол, Зөвлөлтийн хамтарсан нислэг бол...” гээд түгдэрч хэсэг дуугүй болов. “Сэтгэл хөдлөөд байна аа” хэмээн тэрээр өгүүлээд БХЯ, ШУА болон Архангай аймгийнхандаа баярлаж байгаагаа илэрхийлсэн юм. Монгол Зөвлөлтийн сансрын хамтарсан нислэгийн 30 жилийн ойг тохиолдуулан түүнд ШУА-аас гурван өрөө байраар шагнажээ. 
Д.Сэндэр Zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top