Монгол банкнаас арилжааны банкуудад ташуур өглөө

Автор | Zindaa.mn
2011 оны 07 сарын 28

2011 оны 7-р сарын 8-ны монгол банкны ерөнхийлөгчийн тушаалаар банкны дүрмийн сангийн дундаж хэмжээг энэ оноос 16 тэрбум төгрөг байлгахаар тогтоожээ. Өнөөдрийн байдлаар манай улсад 14 арилжааны банк үйл ажиллагаа явуулдгийн 7 нь дүрмийн сангийн дундаж хэмжээнд дүйцэхүйц хэмжээний мөнгөн хуримтлалттай байна. Харин үлдсэн банкуудад хуримталал үүсгэх боломжийг  ирэх оны 5-р сар хүртэл олгожээ.
Өөрөөр хэлбэл  шинэчлэн мөрдөх дүрмийн сангийн 16 тэрбум төгрөгөнд ирэх 2013 оны 5-р сарын нэгэн гэхэд хүрч чадаагүй банкуудыг хаах юм байна. Харин тэдний хоосон орон зайг гадны банкууд нөхөх гэнэ.
 Дүрмийн санг ингэж нэмэгдүүлж байгаа нь банкуудыг ямар ч тохиолдолд хэвийн ажиллах нөхцөл боломжийг бүрдүүлж байгаа ач холбогдолтой юм. Үүнийг дагаад банкууд хүчирхэгжиж эхэлнэ гэж монгол банкныхан тайлбарлалаа.

А.Аюурзана
Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн  портал

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top