Өвөл, хаврын уралдаанд 18 нас хүрээгүй хүүхдээр хурдан морь унуулж, уралдуулахыг хориглолоо

З.Тэмлүүн | Zindaa.mn
2025 оны 02 сарын 05

Засгийн газрын 2025 оны нэгдүгээр сарын 29-ний хуралдаанаар хэлэлцэгдсэн Өвөл, хаврын хурдан морины уралдааныг нээх эсэх асуудлаарх Засгийн газрын тогтоол албажжээ.

Тогтоолын 2 дахь заалт:

-Хүүхдийн эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрийг таслан зогсоох арга хэмжээг үр дүнтэй зохион байгуулж, өвөл, хаврын улиралд зохион байгуулагдах хурдан морины уралдаан, сунгаа, үсэргээнд 18 нас хүртэлх хүүхдийг аливаа хэлбэрээр оролцуулахгүй байхад хяналт тавьж ажиллахыг бүх шатны Засаг дарга, Цагдаагийн ерөнхий газар, Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газарт тус тус үүрэг болгосугай

Засгийн газрын 2025 оны 41 дүгээр тогтоол бүрэн эхээр нь танилцах холбоос: https://legalinfo.mn/mn/detail?lawId=17355763837151

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Dd(71.205.4.58) 7 цагийн өмнө

Odoo 12 nasiig heveer uldeeh ugui bol zasgiin gazar ogtsroh 3000 morit in jagsaal dunshij ehellee shuu

1  |  0
Уранбаяр(59.153.113.47) 7 цагийн өмнө

Уул шугамандаа өвөл, хаврын хахир хатуу улиралд, Морин\nУралдаан зохион байгуулахыг бүрэн хориглох хэрэгтэй\nбайсан юм!!! Даанч та нар олонхийн үгийг сонссонгүй,\nоновчгүй, хаяагаа манасан , бултсан булзааруулсан\nШийдвэр гаргалаа!!! 2-ч удаа эргэж хургаж байж\nгаргасан шийдвэр гэхэд хөгийн л байна шүү!!!!!\n

1  |  0
Close menu