ШӨНИЙН ТОЛЬ I Халдвар авсан хүүхдийн биеийн байдал тогтворжжээ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2025 оны 01 сарын 30

Нийслэлийн Налайх дүүргийн 307-р цэцэрлэгт менингоккокын халдварын нэг тохиолдол бүртгэгдлээ. Менингоккокын халдвар авсан хүүхдийн биеийн байдал тогтворжсон гэв титр: халдвар бүртгэгдсэн цэцэрлэг, хавьтал болсон хоёр сургуулийн үйл ажиллагааг цахимд шилжүүллээ

Налайх дүүрэгт менингококк халдварын нэг шинэ тохиолдол бүртгэгдсэн талаар өчигдөр (2025.01.29) орой мэдээлсэн билээ.

ТВ8 телевизийн "Шөнийн толь" мэдээллийн хөтөлбөрийн сурвалжлах баг өнгөрсөн шөнө Налайх дүүрэгт ажиллаад ирлээ. 
 


Менингоккокын халдвар авсан хүүхдийн биеийн байдал тогтворжсон талаар албаныхан мэдээлэл өглөө. 

Налайх дүүргийн Онцгой комисс өчигдөр орой хуралдаж, халдвар бүртгэгдсэн цэцэрлэг, хавьтал болсон хоёр сургуулийн үйл ажиллагааг цахимд шилжүүлэхээр болжээ. 

Түүнчлэн тухайн тохиолдлын ойрын болон алсын хавьтлуудыг илрүүлэн, яаралтай шинжилгээ авч эхлээд байна. 

Дүүргийн  сургууль, цэцэрлэгүүдэд бүгдэд нь ариутгал хийж эхэлсэн ба "Голомт" цогцолбор сургуулийн Бага сургууль болон 160 дугаар сургууль, 307 дугаар цэцэрлэгүүдийн үйл ажиллагаа өнөөдрөөс цахимд шилжлээ. 

Эрүүл мэндийн яам, Халдварт өвчин судлалын үндэсний төв, Нийслэлийн эрүүл мэндийн газар, дүүргийн онцгой комисс Налайх дүүрэгт бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллаж , тандалт, судалгаа хийж байна. 

Иймд иргэд та бүхэн хувийн ариун цэврийг сахиж гараа угааж, маск зүүж, өндөр халуурсан биеэр тууралт гарсан тохиолдолд яаралтай эрүүл мэндийн төвд хандахыг анхааруулж байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
222333(66.181.170.85) 9 цагийн өмнө

Ашгүй дээ

1  |  0
Close menu