ЭКСПО 2025-г угтаж, гудамжинд тамхи татахыг хоригложээ

Я.Болор | Zindaa.mn
2025 оны 01 сарын 28

Японы Осака хот Дэлхийн Экспо 2025 үзэсгэлэнг угтаж, гадаа гудамжинд тамхи татахыг хоригложээ. Ирэх дөрөвдүгээр сард нээгдэх дэлхийн экспод 160 орон, бүс нутаг оролцоно.

Үүнээс өмнө тус хотын Осака төмөр замын буудал орчмын зургаан бүсэд тамхи татахыг хориглосон байсан бол даваа гарагаас эхлэн энэ хориг тус хот даяар үйлчилж эхэлжээ. Зөрчсөн тохиолдолд долоон ам.долларын торгууль төлөх гэнэ. Харин Осака мужийн хэмжээнд 30 кв метрээс том талбай бүхий хоолны газруудад мөн тамхи татахыг хориглохоор төлөвлөж байна. Японы хуулийн дагуу 100 кв метрээс дээш талбай бүхий олон нийтийн газарт тамхи татахыг хориглодог байна.

Сонирхуулахад, Японы Засгийн газар дэлхийд гуравт бичигддэг томоохон тамхины үйлдвэр болох “Japan Tobacco” компанийн 30 хувийг эзэмшдэг байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu