Хаврын морин уралдааныг сэргээхийг шаардсан "Монголоороо байя" морьт жагсаал өнгөрсөн амралтын өдрүүдэд болж өнгөрсөн билээ. Манай улсын хувьд хаврын морин уралдааныг 2019 онд албан ёсоор хориглосон бөгөөд уяачид уг шийдвэрийг эсэргүүцэн ийнхүү үзэл бодлоо илэрхийлсэн.
Энэ тухай Улсын Их Хурлын гишүүн Х.Баасанжаргал өөрийн үзэл бодлоо илэрхийлэн Төрийн ордонд мэдээлэл хийлээ. Энэ үеэр тэрээр "Өнгөрсөн амралтын өдрүүдэд болсон жагсаалын үед морин спортыг уламжлалаа эвдэх гэсэн, тусгаар тогтнолд аюул учруулах гэсэн, өв соёлоо устгах гэсэн хэсэг үйлдэл гэдэг мэдээлэл цахим орчинд маш хүчтэй явлаа.
Миний хувьд үүнийг уламжлал биш юм аа гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдье. Үүнийг шүүх болон Үндэсний архивын ерөнхий газрын архиваар тогтоосон. Өөрөөр хэлбэл 2004 оноос хойш албан ёсоор хаврын уралдаан болдог болсон. Тэгэхээр бид энэ уралдаан 15 жилийн түүхтэй ийм уралдаан гэсэн үг. Бид 15 жил л зохиогдсон энэ хаврын уралдааныг яагаад өнөөдөр өв соёл гэж ойлготлоо андуурах хэмжээнд хүрэв гэдэгт би улс төрчдийг буруутай гэж үзнэ. Үүнд улс төрчдийн асар хүчтэй оролцоо байгаа. Тиймээс өнөөдрийн хурлыг Төрийн ордон дээрээс уг индэр дээрээс хариуцлагатайгаар хийхийг хүссэн юм.
Эргээд түүх сөхөж харах юм бол 2004, 2005 оноос хойш энэ уралдаан албан ёсоор Засгийн газрын тогтоолтой тушаалаар зохион байгуулагддаг болсон учир нь гэвэл хуулийн түүхийг эргээд харах юм бол Засгийн газрын тушаалаар зохион байгуулсан уралдаанд уяач оролцох юм бол уяач цол чимгийг нь олгодог хуультай болсон.
Хамгийн гол нь сунгаа, тэмцээн, бэлтгэл ажлыг ч гэсэн зохион байгуулахгүй гэсэн тогтоол гарсан. Харамсалтай нь 2019 оноос хойш энэхүү тогтоол гарч, хоёр удаагийн шүүхийн шийдвэр гарсан ч өнөөдрийг хүртэл орон нутгуудад хууль зөрчсөөр ирсэн. Ийнхүү хууль зөрчиж байгаа нь дахиад л улс төртэй холбоотой.
Өнгөрсөн жил буюу 2024 оны зургаадугаар сард сонгууль зохион байгуулагдсан. Орон нутгийн уяач гэх нэр нөлөө бүхий мөнгөтэй хэсэг бүлэг хүмүүс улс төрчдөд хамгийн түрүүнд хэлдэг зүйл нь хэрэв энэ сонгуульд та нар ялъя гэж бодож байвал хаврын уралдааныг сэргээ, хөдөө орон нутгийн залуусын саналыг авъя гэж бодож байвал хаврын уралдааныг сэргээ гэдэг ятгалгыг хүчтэй хийдэг. Монгол Улсын засгийн газар үүнд татгалзаасай гэж бодож байна.
Хаврын морин уралдааныг сэргээе үүгээрээ дамжуулж бүсчилсэн хөгжлөө сэргээе гэдэг санаагаар лоббигоо хийх болсон. Түүнчлэн уяачид "Go Mongolia" зэрэг аялал жуулчлалын чухал арга хэмжээнүүдтэй уялдуулж, Засгийн газрын бодлого шийдвэрт нөлөөлөх гэж оролдож байна. Үүнийг бид хүлээн зөвшөөрөх ёсгүй" гэжээ.
Сэтгэгдэл ( 2 )
Энхболд уяачдын холбооны ерөнхийлөгч байхдаа ерөнхийлөгчид өрсөлдөөд 2 шатанд Баттулгад ялагдсан. Уяачид гэж өөрсдийгөө дөвийлгөх хүмүүсийн үгэнд орох хэрэггүй дээ.
uyachid uraldah durtai ted uurusdiin jingee hasaj uursduu unaj uraldaj uz neg Mongol huuhed naad mornii uraldaand oruulahgui baih Mongol huuhed am nasaar toglohgui ee Mongol chuud mine bid 60 70 ond amdraagui shu ⁉️ bid 20zuund amdralj bna hun bur hiij yarij bgaa zuildee ezen bolj hun bur hariuthlagatai huulindaa zahragdaj amdarthgaay huduuniihund huuhediin erhiin tuhai etheg ehed zaaj uguh heregtei darga nar deerees zaah bich huduu oron nutgiin ger buld zaaj zuvluj uguh humuudnii darga zugeer suuj thalin avahgui malchidad zaaj zuvluj baih heregtei