УИХ-ын даргын 2024 оны 110 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг, Эрүүл мэндийн яам, ДЭМБ-ын Монгол дахь Суурин төлөөлөгчийн газар хамтран “Тамхины хяналтын тухай хуулийн хэрэгжилт, тулгамдаж буй асуудал” хэлэлцүүлэг, зөвлөгөөнийг зохион байгуулж байна. Тус зөвлөгөөн өчигдөр эхэлсэн бөгөөд өнөөдөр ч үргэлжилж байгаа юм.
Тамхи, тамхин бүтээгдэхүүний хэрэглээний эрүүл мэндэд үзүүлж буй хор нөлөөг бууруулах, тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх, эрх зүйн орчныг сайжруулахад чиглэж байна. Хэлэлцүүлэг, зөвлөгөөнийг нээж, УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч О.Номинчимэг үг хэлэхдээ, 2017 онд Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, ахиц дэвшилтэй байсан ч хууль, эрх зүйн орчныг илүү сайжруулах шаардлага бий.
Өсвөр насны буюу 13-17 насны хүүхдүүдийн 25 хувь нь электрон тамхи татаж, тамхидалтаар Азийн орнуудаас манай улс өндөрт орж байна. Нийтийн эрүүл мэндийг сайжруулах зорилгын хүрээнд энэ ажлын хэсэг байгуулагдсан гэдгийг онцлов.
ДЭМБ-ын Монгол дахь Суурин төлөөлөгч Сокорро Эскаланте “Жил бүр электрон тамхины хэрэглээ нэмэгдэж, өсвөр насны хүүхдүүдийн дунд дэлгэрч байгааг тодотгоод, энэ чиглэлээр шийдэмгий арга хэмжээ авч, эрүүл ирээдүйн төлөө хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байна” гэлээ.
Сургууль, боловсролын байгууллагын орчинд тамхи, тамхин бүтээгдэхүүний хэрэглээг хориглосон ч хүүхдүүдийн дунд хэрэглээ буурахгүй байгаа төдийгүй энэ талаар авч хэрэгжүүлж буй арга хэмжээ ашиг сонирхлын бүлгүүдийн эсэргүүцэлтэй тулгардаг гэдгийг талууд мэдээлж байна. Гэсэн ч энэ чиглэлээр хийхээр төлөвлөсөн ажлаас ухрахгүй байж, бодлогын хэмжээнд өөрчлөлт, шинэчлэлийг нэн даруй хийх нь чухал гэдэгт саналт нэгтэй байгаа нь анзаарагдав.
ДЭМБ-ын Тамхины хяналтын суурь конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын дарга, доктор Адриана Бланко Маркизо “Монгол Улс нь ДЭМБ-ын Тамхины хяналтын суурь конвенцын (WHO FCTC) гишүүн орны хувьд олон улсын шилдэг туршлагатай нийцсэн, нийгмийн эрүүл мэндийг хамгаалах бодлогын арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэх үүрэг, боломжийг хослуулан ажиллах шаардлагатай байна” хэмээн гэж онцолсон бол ДЭМБ-ын Монгол дахь Суурин төлөөлөгч, доктор Сокорро Эскаланте “Бидэнд үр дүн авчрахуйц арга хэрэгсэл, мэдлэг, бодит нотолгоо бий. Одоо бидэнд хамтын хүчин чармайлт хэрэгтэй. Энэхүү санаачилга нь бидний хүүхдүүдийг хамгаалж, хойч үеийг никотины хамаарлаас ангид байлгахад тусална” гэлээ.
Энэхүү хэлэлцүүлэг, зөвлөгөөнд УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны гишүүд, Ажлын хэсэгт ажиллаж буй УИХ-ын гишүүд, салбарын сайд нар, холбогдох төрийн байгууллагын төлөөлөл, үндэсний болон олон улсын эрүүл мэндийн мэргэжилтэн, эрдэмтэн, судлаач зэрэг 100 гаруй төлөөлөл оролцож Монгол Улсад тамхины хяналтыг бэхжүүлэхээр зөвлөлдөж байна.
М.Зул
Сэтгэгдэл ( 2 )
Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
Хүний амь авах юмшдээ.өөрсдөөл хохирно..зарсан нь баяжаадл..