Төрийн сангийн тэтгэлгээр гадаадад сурах боломжтой

Автор | Zindaa.mn
2011 оны 07 сарын 27

Манай улсад хамгийн ихээр хөгжиж буй нь уул уурхай, барилгын салбар болоод байна. Тиймээс ч энэ талын мэргэжилтэн боловсон хүчинг бэлтгэн гаргах зайлшгүй шаарддага тулгараад байгаа өнөө үед Монгол Улсын Засгийн газар нэгэн тогтоол гаргалаа. 2011 оны уг 217-р тогтоолоор «Сургалтын төрийн сангийн санхүүжилтээр дэлхийн шилдэг сургуулиудад суралцуулах журам» -ийг батлан гаргажээ. Ингэснээр дэлхийн шилдэг сургуулиудад инженер, технологийн чиглэлээр суралцах эрх авсан бакалаврын зэрэгтэй оюутнуудад Төрийн сангийн тэтгэлэг олгох боломж нээгдэж байгаа юм. Мөн математик, хими, физик, биологи, мэдээлэлзүйн улсын олимпиадад 1,2,3-р байр эзэлсэн эсвэл инженер технологийн чиглэлээр Монгол Улсад магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулиудын нэг, хоёрдугаар дамжаанд 3.5-аас дээш голч дүнтэй суралцаж байгаа оюутнууд байх ба гадаадын инженер, технологийн шилдэг 50 сургуульд суралцах эрх авсан хүмүүс хамрагдах боломжтой юм байна. Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн  инженер, технологийн дэлхийн 50 их сургуулиудын нэрсийг тогтоодог «Томсон Ройтерс» байгууллагаас гаргасан жагсаалтыг www.timeshighereducation.co.uk сайтаас олж хараарай. Энэхүү журмын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг БСШУЯ-ны сайд Ё.Отгонбаярт, журмыг хэрэгжүүлхэд шаардагдах санхүүжилтийг жил бүр улсын төсөвт суулгаж байхыг Сангийн сайд С.Баярцогтод тус тус үүрэг болгожээ.

Эх сурвалж: МОНЦАМЭ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top