“Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн захирлаар Ж.Энхжаргаланг томиллоо

М.Жавзмаа | Zindaa.mn
2024 оны 04 сарын 19

НИТХ-ын ээлжит XXII хуралдаанаар “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийг нийслэлийн өмчид 100 хувь авах тогтоолыг баталж, улсын бүртгэлийн гэрчилгээг Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатарт хүлээлгэн өглөө.

 

 

Энэ үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар хэлсэн үгэндээ “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн хууль ёсны өвлөгчид өвлөх эрхээсээ татгалзсан. Үүнийг үндэслэн өр төлбөрт суутган тооцох хэлцэл хийн нийслэлийн өмчид авсан. Цаашид “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийг олон нийтийн компани болгоно” гэдгийг онцлов.

Ийнхүү “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийг 100 хувь нийслэлийн эзэмшилд аван, гүйцэтгэх захирлаар нийслэлийн Засаг даргын нийгмийн хөгжил, бүтээн байгуулалтын бодлого хариуцсан зөвлөх Ж.Энхжаргаланг томиллоо.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
фак(76.138.253.21) 2024 оны 04 сарын 20

хулгайлж хувааж идсэн бүх хохирлыг төлүүл

0  |  0
зочин(139.5.216.26) 2024 оны 04 сарын 20

Наадмын талбайгаа Хүй долоон худагтаа хийчихвэл сайхан л байна. Тэндээ илүү том багтаамжтай, ирээдүйд хөрш орнуудаас ирээд тоглолт үзэх боломжтой, 40-50 мянган хүний багтаамжтай задгай цэнгэлдэх хүрээлэн барьчихдаг бол сайхан л байна. Метротой болчихвол тийшээгээ суурьшлын бүсээ тэлж болно ш дээ

0  |  0
ми(103.212.117.91) 2024 оны 04 сарын 20

алдагдсан газрыг нь бас авахаа марвтаа

1  |  0
Top