“Миний сүлжээ" дэлгүүр, агуулахын байранд гарсан галыг бүрэн унтраалаа

М.Жавзмаа | Zindaa.mn
2024 оны 04 сарын 08

Чингэлтэй дүүргийн 22 дугаар хороо “Миний сүлжээ" дэлгүүр, агуулахын байранд өнөөдөр буюу дөрөвдүгээр сарын 08-ны өдрийн 10:28 цагт гал гарсан дуудлага бүртгэгдсэн.

Дуудлагын дагуу нийслэлийн хүрээний Гал түймэр унтраах, аврах 10, 14, 26, 29 дүгээр анги, нийслэлийн Аврах ангийн алба хаагчид үүрэг гүйцэтгэн гал түймрийн тархалтыг 12:40 цагт зогсоож, 15:00 цагт бүрэн унтраалаа.

Гал түймэрт үйлчилгээний зориулалтай 3 давхар /зоорийн 2 давхартай/ 15х10 метрийн хэмжээтэй төмөр бетонон карказ, блокон дүүргэлттэй, хөөсөн пасадтай, барилгын 1-3 давхар өртөж шатсан байна. Энэ үеэр албан үүргээ гүйцэтгэж явсан Онцгой байдлын нэг алба хаагч гал түймэрт өртөж, харамсалтайгаар амь насаа алдаж, хүнд гарз тохиолоо.

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
dsn(103.168.34.98) 2024 оны 04 сарын 08

buren yahav , bas hunii ami zolioslood duusav uu ? gal bolgond ingeh yostoi ym uu ? jijig 3han davhart ingej ajillaj bolj bn uu ? erhem darga general , hurandaa naraa ? bas neg darga n gal ih ayultai ch geh shig tailbar hiij haragdsan ter ayuliig ard temen medehiin deedeer mednee , harin darga nar medehgui tsergiinhee amiig gal garah burd galiin burhand urguh arga barilaa l uurchilmuur ym bidsh uu ? ami bolgonii ard huurhii am buluud bii shuudee !

0  |  0
иргэн(103.57.94.104) 2024 оны 04 сарын 08

ШАТААГААД ДУУСГАСАН БАЙНА ШДЭЭ

0  |  0
Top