ОБЕГ I Хээрийн түймрүүдийг бүрэн унтраалаа

Ж.Сондор | Zindaa.mn
2024 оны 04 сарын 07

 

Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд  өчигдөр буюу 04 дүгээр сарын 06-ны 13:40 цагт гарсан хээрийн түймрийг 07-ны 00:40 цагт  бүрэн унтраалаа. Түймэрт урьдчилсан байдлаар 20000га талбай өртсөн байна. 

Харин тус аймгийн Асгат суманд мөн өдрийн 17:25 цагт гарсан хээрийн түймрийг 07-ны 07:00 цагт бүрэн унтраасан бөгөөд урьдчилсан байдлаар 14000 хээрийн талбай өртлөө.

Хаврын хуурайшилтын үе эхэлсэнтэй холбогдуулан ой, хээрийн түймрийн дуудлага эрс нэмэгдэж байгаа тул ой, хээрт явахдаа галын аюулгүй байдлыг сайтар хангаж, сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top