ФОТО: Төрийн албан хаагчид угаалгатай их цэвэрлэгээг эхлүүллээ

М.Жавзмаа | Zindaa.mn
2024 оны 04 сарын 06

Жил бүр нийслэлийн хэмжээнд зохион байгуулдаг хаврын их цэвэрлэгээг 2024 оны дөрөвдүгээр сарын 1-19-ний хооронд зохион байгуулж буй. Энэ хүрээнд Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газраас тус дүүргийн бүх төрийн байгууллагын албан хаагчдыг уриалан, байгууллага, орчныхоо өнгө үзэмжийг сэргээн, угаалгатай их цэвэрлэгээг эхлүүллээ. 

Ташрамд, бүх нийтийн их цэвэрлэгээг дөрөвдүгээр сарын 11-13 буюу ирэх пүрэв, баасан, бямба гаригт зохион байгуулах тул иргэд, СӨХ, аж ахуйн нэгж, байгууллагуудыг идэвхтэй оролцохыг уриалж байна.

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Үнэн төрх(103.212.118.49) 2024 оны 04 сарын 07

Дүр эсгэсэн балай хуурмаг зураг. Хотын төвийн ил гол гудамжаа цэвэрлэх аятай, булан тойрод байр хооронд байдал шал өөр шүү. Энэ олон жил юу ч хийгээгүй нийслэлийн удирдлага гутамшиг, дахиж хотоо үерт автуулах вий.

1  |  0
zochin(49.105.72.107) 2024 оны 04 сарын 06

ardtumen mine thalingaa nemuuleh heregtei bainga unegui ajilna gej yu bdag yum

0  |  0
Top