Н.Энхбаяр: Анхнаасаа байдлыг даамжруулсан нь Засгийн газрын алдаа байсан гэж боддог

2024 оны 04 сарын 05

Монгол Улсын Ерөнхий сайд асан С.Баяр 2008 оны долоодугаар сарын 1-нд болсон хэрэг явдлын талаар ном бичиж дуусган ҮАБЗ-д хандах гэж буйгаа цахим хуудсаараа дамжуулан саяхан мэдэгдэв. Тухайн номын агуулга төрийн маш нууцад орсон баримтуудад түшиглэсэн учраас зарим зүйлийг нууцаас гаргуулах хүсэлт гаргах болсноо түүгээр мэдэгдсэн байна.

УИХ-ын 2024 оны сонгууль дөхөж буй энэ үед Ерөнхий сайд асан С.Баяр ийм ном бичиж зарим материалыг нууцын зэрэглэлээс гаргуулах хүсэлт тавьсан нь анхаарал татаж байгаа юм. Тиймээс тухайн цаг үед яг юу болсныг үйл явдал ой тойноос арилаагүй халуун сэргэг байсан цагт, тухайн үйл явдал гарах үед Монгол Улсын Ерөнхийлөгч байсан Н.Энхбаяртай хийсэн ярилцлагаасаа товчлон авч уншигчдад сэргээн толилуулж байна.


-Ерөнхий сайд таны өгсөн үүрэг даалгавраас өөр тушаалыг Цагдаагийн даргад өгсөн гэж яригддаг. Яг ямар тушаал өгсөн юм бэ?

-Цагдаагийн дарга “Онц байдал тогтоохоос өөр аргагүй боллоо” гэж  мэдэгдэхээсээ өмнө “Намын байран дээрээс цагдаа нараа татая” гэсэн. Тэгэхэд нь би “Намын байрыг хамгаалах үүргээ гүйцэтгэ. Намын байран дээрээс цагдаагаа татвал жагсагчид улам хөөрөөд тэр үймээн самуун бүр их газар авна” гэсэн даалгавар өгсөн. Цагдаагийн дарга “Хамгаалж чадахгүй байдалд хүрээд байна. Гал командын машин оруулахгүй, чулуу нүүлгээд байна” гэсэн. Тэгэхэд нь би “Та нар жагсаал цуглаан зохицуулах үүрэг бүхий хүмүүс. Бид энд суугаад гал командын машинаа ингэж оруул, цагдаагаа тэгж хөдөлгө гэж зааж чадахгүй, үүргээ сайн биелүүл” гэсэн.

Тэгтэл Ерөнхий сайд С.Баяр “Би цагдаагийн асуудал хариуцдаг Ерөнхий сайдын хувьд Цагдаагийн даргад үүрэг өгч байна. Цагдаагаа намын байран дээрээс тат. Одоо хамгаалах байр байхгүй болсон” гэсэн. Яагаад Ерөнхий сайд, Цагдаагийн дарга нар бие биетэйгээ уулзалгүйгээр цаг, хагас цагийн зөрүүтэйгээр нэг нь Онц байдал зарлая гээд, нөгөө нь үгүй гээд байдаг юм. Яагаад хоорондоо уулзаж болдоггүй юм.

-Та хариуд нь юу гэсэн бэ?

-Юу гэхэв. Нэгэнт хэн юугаа хариуцдагаа тодруулж байгаад тийм үүрэг даалгавар өгч байна шүү дээ. Нэгэнт байдал ийм болсныг харгалзаад Онц байдал тогтоох зарлигийн төсөл бэлдэж эхэлсэн. Маш хариуцлагатай ажил учраас цэг, таслал нь хүртэл утга төгөлдөр байх ёстой.

Онц байдал зарлах зарлигийн төслийг 22.00 цагаас эхэлж бэлдээд 23.00 цагийн үед гаргасан. Хуулиар бол зарлигийг МҮОНТ рүү явуулаад, ард түмэнд энэ мэдээллийг хуулийн дагуу ёсоор нь, бүрэн эхээр нь хүргэх ёстой. Тэгтэл анх удаа Онц байдал зарлагдаж байгаа тул МҮОНТ тэр талаар туршлагагүй, миний санаж байгаагаар тэр үед үймээн самууныг сурвалжилж байсан сэтгүүлч залуу “Ерөнхийлөгч Онц байдлын тухай зарлиг гаргасан юм шиг байна. Энэ зарлигтаа нэг иймэрхүү юм хэлсэн юм шиг байна” гэх мэт зүгээр нэг яриа, цуурхал дамжуулж байгаа юм шиг зарласан. Тэгтэл хүмүүс “Онц байдал зарлах гээд байгаа юм уу, зарлачихсан юм уу. Яаж мэдээлдэг юм бэ” гээд гайхаад эхэлсэн. Ингэхээр нь бид МҮОНТ-тэй холбоо барьж албан ёсоор диктор суулгаад зарлигийг бүрэн эхээр нь уншиж ард түмэнд мэдээлэх ёстой” гэсэн. Тэгтэл МҮОНТ-д тийм бэлтгэл хангагдаагүй, диктороо дуудаад, сэтгүүлч, редактор, камер, оператораа бэлдэж зарлигийг унших гэсээр байтал хэчнээн яараад яараад 30 минут алдчихаж байгаа юм. Ингээд шөнийн 00 цаг болчихсон хойно зарласан.

Онц байдал зарлахад Засгийн газар хуралдаж, танхимын гишүүд цугларч амжихгүй байж мэднэ. Тэгвэл Ерөнхий сайд, Хууль зүйн сайд, Цагдаагийн дарга гурвын гарын үсэгтэй бичиг байх ёстой гэж Онц байдлын тухай хуульд хийж өгөх хэрэгтэй юм билээ. Гэтэл тийм заалт байхгүй. Манайхны хуулиа хэр хийдгийн жишээ тэр.

-Хууль зүйн сайд яагаад тэр үеэр байгаагүй юм?

-Тийм. Хууль зүйн сайд /Ц.Мөнх-Оргил/ яагаад Цагдаагийн даргатайгаа уулздаггүй юм. Тус тусдаа яваад байдаг. Хар ухаанаар бодоход хоорондоо уялдаатай ажиллах ёстой байхгүй юу. Гэтэл тэгээгүй. Тэгээд эцэст нь би л зарлиг гаргах хүний хувьд хар толгойгоороо хариуцаж бүгдтэй нь уулзаж байгаа юм.

-Энэ үед байдал ямар болоод байв?

-Онц байдал зарлахаас татгалзсаны дараа С.Баяр даргын дэргэдээс /намын байрнаас/ хүмүүс над руу утасдаж эхэлсэн. Тэдний нэг нь “Та сонсож байна уу. Гадаа автоматаар буудаад байна шүү дээ” гэсэн. Тэгэхэд нь би “Үнэхээр автоматын дуу гарч байгаа бол холбогдох газраар нь, цагдаагаар шалгуул” гэсэн. Тэр хүн “Онц байдал зарлах нь зөв байх аа. Гадаа автоматаар буудаад байна” гэж давтаж байсан.

-Утасны цаанаас танд бууны дуу сонсогдсон уу?

-Тачигнаж пижигнэсэн дуу шуу байсан учраас яг автоматын дуу мөн бишийг ялгаж хэлж чадахгүй. Тэгтэл орой 17.00-17.30 цагийн орчимд С.Баяр дарга сэтгүүлчдэд хэвлэлийн бага хурал хийлгэж сонгуулийн дүнг зарласан. Өөрийнх нь мэдэлд цагдаагийн байгууллага байсаар байтал байдлыг энгийн аргаар зохицуулах арга хэмжээ авахын оронд шууд ард түмэнд хандаж “Биднийг хамгаалаарай” гэж уриалан дуудсан. Ингэснээр эргээд ард түмнийг хагалах, нэгийг нөгөө рүү нь турхирч байгаа юм уу. Энэ нь тэгж ашиглагдах, мөргөлдөх далим болох байсныг хэн үгүй гэх юм. Ард түмэнд хандахын оронд цагдаагийн удирдлагаа дуудаад юу болж байгаа талаар холбоотой мэдээлэл аваад үүрэг даалгавар өгч, байдлыг зохицуулах бүхий л арга хэмжээ авах ёстой байсан биш үү. Гэтэл тэгээгүй. Ингэж шат шатандаа хариуцлагагүй ажилласны хар гайгаар ийм эмгэнэлт явдал болсон.

-С.Баяр тухайн үед байдал ширүүсээгүй байхад намын байрнаас гараад жагсагчдын шаардлагыг хүлээж авсан бол тэд тарах байсан гэдэг?

-Хүмүүс тэгж ярьдаг. Улс төрийн намын дарга хүн бол тухайн үед онц байдал зарлуулахаар хөөцөлдөж байхын оронд харин онц байдал бий болгохгүйн төлөө зохицуулж болох бүхий л бололцоог эрж хайх ёстой байсан гэж боддог. Яагаад ч юм, жагсагчдын шаардлагыг хэн ч тоож аваагүй юм билээ. Шаардлагыг гарч авснаар байдал намжих байсан эсэхийг бүү мэд. Гэхдээ байж болох бүхий л боломж бололцоог хайх ёстой байсан.

-Таны дэргэд Ерөнхий сайд С.Баяр Ч.Амарболд генералд цагдааг намын байрнаас татах үүрэг өгсөн. Тэгснээр байдлыг улам ноцтой болгож даамжруулсан гэж та хэлж байсан даа?

-Биднийг орой 21.00 цагийн орчимд хүчний байгууллагуудын удирдлагатай уулзаж мэдээлэл авч байхад Ч.Амарболд генерал “Би цагдаагаа татмаар байна. МАХН-ын байр шатаж эхэллээ. Гал командын машин оруулах гэхээр жагсагчид чулуу шидэж шил цонхыг нь хагалаад явуулахгүй байна” гэсэн. Би “Юу гэсэн үг юм. Гал гарч байгаа бол унтраа. Гал командаа оруул” гэсэн. Тэгсэн С.Баяр дарга хажуунаас “Би цагдааг хариуцдаг албан тушаалтны хувьд Ч.Амарболд генералд цагдаагаа татах үүрэг өгч байна” гэсэн. Би түүний шийдвэр буруу байсан гэж боддог. Үг бол шувуу биш, амнаас гарсан л бол эргэж баригдахгүй. Тэр үг, үүргийн цаана хариуцлага байх ёстой.

-Цагдаагаа татсанаар харин ч олон цагдааг эрсдэхээс хамгаалсан байж болох уу?

-Мэдэхгүй. Байдлыг улам даамжруулсан ч байж магадгүй. Ямар ч байсан цагдаагийн байгууллага байдлыг эвээр аятайхан зохицуулахын төлөө чадах ядахаараа ажилласан бол тийм ноцтой үр дүнд хүрэхгүй байсан болов уу гэж хүмүүс ярьдагтай би санал нэг байдаг.

Анхнаасаа байдлыг ингэж даамжруулсан нь Засгийн газрын алдаа байсан гэж боддог. Сүүлд хэд хоногийн дараа намуудын дарга нар уулзаж байхад Ардчилсан намын сонгуулийн ажлыг удирдаж байсан Д.Дорлигжав “Цагдаагийн байгууллага иргэдийг буудсан” гэж хэлж, С.Баяр тэр хоёр маргалдсан. С.Баяр дарга “Хэрэв цагдаа буудсан нь тогтоогдох юм бол би хариуцлага хүлээхэд бэлэн” гэж байсан.

-Онц байдал зарласны зөв бурууг хэн тогтоох вэ. Шууд зарлаад хэрэгжүүлээд эхэлсэн шүү дээ?

-Ийм нөхцөлд Ерөнхийлөгчийн зарлиг зөв үү, буруу юу гэдгийг УИХ яаралтай хуралдаж шийддэг. Долоодугаар сарын 1-нд УИХ яаралтай цугларч хуралдаад “Зарлиг зөв байна” гээд хүчин төгөлдөр үлдээсэн. Хэрэв парламент Ерөнхийлөгчийн Онц байдал тогтоох зарлигийг зөв гэж үзвэл Засгийн газар шууд огцордог байх, зарлигийг шийдсэн парламент Засгийн газрыг огцруулаад шинэ Засгийн газрыг тэр дор нь томилоод ажиллах хариуцлагын механизм хуульд суусан байх хэрэгтэй юм байна гэж тэгэхэд ойлгогдсон. Ер нь онц байдал зарлаагүй бол галдан шатаах үл ажиллагаа эрчимжиж, намын байрнаас ч цааш Соёлын төв өргөө зэрэг бусад газруудад халдаж эхэлсэн, хяналтаас алдвал Улаанбаатар хотыг тэр аяар нь хөмөрч мэдэх аюул занал учирсан тул аргагүйн эрхэнд зарласан шүү дээ.

-Засгийн газар яагаад тэр эгзэгтэй үед огцрох ёстой гэж?

-Яагаад гэвэл тухайн Засгийн газар тийм нөхцөл байдлыг ердийн аргаар зохицуулах чадваргүй сул Засгийн газар байна гэсэн үг байхгүй юу. Хариуцлагын тогтолцоо хуульд дутуу туссан учраас Засгийн газар Ерөнхийлөгчөөр Онц байдал зарлуулах сонирхолтой байна л даа. Уг нь Онц байдал зарлуулах нь Монгол Улсад ч, Засгийн газарт ч, үгүйдээ гэхэд ёс суртахууны хувьд эвгүй асуудал шүү дээ.Төр, засгийн бүх байгууллага аливаа асуудлыг ердийн аргаар зохицуулах чадвартай байхгүй бол, мөн хариуцлагын тогтолцоогүй бол  байнга Онц байдал зарлуулаад байх юм шиг билээ.

-Үймээний үеэр таван хүний амь үрэгдсэнээс дөрвийг нь буудсан байдаг?

-Онц байдал зарласан үед хүн буудаж амь насыг нь хохироосон асуудал бол цэвэр хууль зөрчсөн ажил. Хэрэв танхай хүмүүс үймээн самууныг далимдуулан хүн буудсан бол цагдаагийн байгууллага шалгаж олж тогтоох хэрэгтэй. Цагдаа хууль зөрчиж хүн буудсан бол прокурорын байгууллага шалгаж олж тогтоох хэрэгтэй.

-Онц байдал зарласнаар зэвсэг хэрэглэх, галдан шатаах нөхцөл бүрдсэн гэж зарим талаас тайлбарлаж байгаа шүү дээ?

-Харин тэгүүлэхгүйн тулд л үймээн самууныг зохицуулах гэж Онц байдал зарласан. Галт зэвсэг хэрэглэж болохгүй гэж үүрэг даалгавар өгсөн. Тэгэхээр цагдаагийн ажилтнууд уу, гэмт хэрэгтнүүд үү, хэн тийм гэмт хэрэг хийсэн бэ гэдгийг шүүх тогтоох ёстой.

-Онц байдал зарламагц улс орны тогтвортой байдал хэний гарт шилжих ёстой вэ?

-ҮАБЗ ерөнхийд нь хариуцна. Онц байдлын шуурхай штаб байгуулсан. Тэр штаб ҮАБЗ-ийн өгсөн үүрэг, даалгаврын биелэлтийг гардан хариуцаж ҮАБЗ-д илтгэх ёстой. Шаардлагатай бол санал тавьж шийдвэрлүүлнэ.

-Тэр штабыг Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Мөнх-Оргил даргалж байл уу?

-Тэгсэн. Тэдний төлөвлөгөөн дотор ямар ч хүн буудах тухай зүйл байгаагүй.

-Маргааш нь нийслэлийн Бага тойруу хуягт, танк болчихсон. Онц байдлын хуулиар тэгсэн юм уу, Зас_гийн газраас авсан арга хэмжээ юу?

-Хөдөлгөөн хорих ёстой юм. Дайрч орох гэсэн тохиолдол гарвал тэр том машинууд өмнүүр нь хөндлөн зогсож байж л таслан зогсооно шүү дээ. Өөр зогсоох арга байхгүй. Тэр бол хүн буудах гэсэн асуудал биш. Ердийн зохицуулалтын ажил гэж ойлгох хэрэгтэй.

-УИХ-ын сонгуулийн үр дүнг С.Баяр дарга яаран зарлаж, түүнээс болж бусад намууд луйвар боллоо гэж жагсаж, яваандаа үймээн самуун болсон. Яг үймсэн шалтгаан энэ шүү дээ, тийм ээ?

-Сонгуулийн луйвар булхайтай холбоотойгоор хурцадмал нөхцөл байдал үүсч, Онц байдал зарлагдсан бол хариуцлагад нь сонгууль луйвардсан намуудыг татаж торгодог, татан буулгадаг ч юм уу, эсвэл намын дарга нар нь хариуцлага хүлээдэг байх юм бол луйврын сонгууль хийхгүй шүү дээ. Луйврын сонгууль болохгүй бол ард түмэн бухимдахгүй. Ард түмэн бухимдахгүй бол жагсаал цуглаан болохгүй. Тиймээс аль ч шатны сонгуулийг шударга явуулах, улс төрийн намууд дээд зэргээр хариуцлагатай байхыг шаардах хэрэгтэй юм. Ерөөсөө л сонгуулийн будилаанаас болж тийм эмгэнэлт явдалтай бид тулгарсан шүү дээ.

Сэтгэгдэл ( 21 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
DR. ADITYA(102.89.32.48) 2024 оны 04 сарын 06

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00\n

0  |  0
DR. ADITYA(102.89.32.48) 2024 оны 04 сарын 06

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00\n

0  |  0
Зангараг(66.181.177.182) 2024 оны 04 сарын 06

Аймхай С.Баяр айснаасаа болоод өөрийн намын байрандаа бүгэж байхдаа онц байдал зарлуулан 4 сайхан залуугийн аминд хүрсэн.

1  |  0
zochin(98.214.171.138) 2024 оны 04 сарын 05

Elbegdorj l turxirsan daa

0  |  0
Зоч(202.126.89.252) 2024 оны 04 сарын 06

Баяр бол хүйтэн сэтгэлтэй биеэ тоосон хувь хүний хувиар монгол хүний зангарагаар биш харийн сэтгэл гаргасан шүү. Мартах гэж мартаагүй шинэ үеийн түүхийн харгис үйл болсон шүү дээ...

1  |  0
ИРГЭН (59.153.115.158) 2024 оны 04 сарын 06

5 хүний амийг золиослоод дууссан . хайран хүмүүс хөөрхий үлдсэн ар гэр . эхлээд 5 хүн амиа алдсан тэдгийг буудсан тухай мэдээллийг дараад нуугаад байсан. нэгих сүржигнэж тэгээд залуучуудыг баривчилж яргалж ард түмэнд айдас төрүүлээд хэн ч үг хэлэхээс айж дуугай болцгоосон. хөөрхий нэг эцэг л ганцаараа хүүгийнхээ амийг нэхсээр. дараа нь тэр хүнийг нүд үзүүрлээд яршиг цаашаа гэгсэн хандлага гаргаж тэр хүн бүр буруутай юм шиг хандах болсоон шдээ. тэр сурвалжлагч нар нь ч хаа байсан юм. Буоуутанг дээд тэнгэр л цээрлэх байхдаа хөөрхий. Чухам тэр үеэс эхэлж Монолд хүний амь үнэгүйдэж э

1  |  0
зочин(124.158.111.240) 2024 оны 04 сарын 06

Баяр дахиад самуунаа санаг гэж бодсын байх даа

1  |  0
DR. ADITYA(102.88.68.125) 2024 оны 04 сарын 05

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00\n

0  |  0
DR. ADITYA(102.88.68.125) 2024 оны 04 сарын 05

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00\n

0  |  0
DR. ADITYA(129.205.113.190) 2024 оны 04 сарын 05

\nБҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00

0  |  0
DR. ADITYA(129.205.113.190) 2024 оны 04 сарын 05

\nБҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00

0  |  0
Иргэн(152.37.73.239) 2024 оны 04 сарын 05

ЭЛБЭГДОРЖ ТЭНД ОЧООД ТЭВШИН ДЭЭР ГАРААД ЗОГСЧИХСОН ЖАГСАГЧДЫГ УЛАМ ТУРХИРААД БСНЫГ ТА НАР САНАЖ БНУУ? ЗУРАГТААР ГАРЧ БСН

1  |  0
S(66.181.177.214) 2024 оны 04 сарын 05

SRXSERR UILCHLGE80955877

0  |  0
бүгд(139.5.218.222) 2024 оны 04 сарын 05

СОНГУУЛИЙГ БУЛИЛУУЛЖ ХУЛГАЙ ЗАЛЬ, ХУУЛЬ БУСААР ТӨРИЙН ЭРХ АВСАН С. БАЯР ХЭМЭЭХ ҮЛ БҮТЭХ ЭТГЭЭДИЙН НАЙРУУЛСАН ХОР НЬ ИЙМ ГУТАМШИГТ ГУНИГТ БАЙДАЛД ОРУУЛСАН НЬ ҮНЭН ШҮҮ. С. АБЯР БОЛ ҮЙЛИЙН ҮРЭЭР МОНГОЛ ТӨРД УРГАСАН ХОРТ ХАВДАР ЯР ТЭМБҮҮ ШҮҮ.

1  |  0
Z(103.212.119.190) 2024 оны 04 сарын 05

100%энэ загалмайлсан нөхрийн буруу эрт онц байдал тогтоох бсан намдаа хорссондоо энэ хулгайч зарлигийг бүх юм болж өнгөрсний дараа гаргасан.Бас Баярыг хорлох далд санаа бсан байа

1  |  0
Батаа (119.40.103.6) 2024 оны 04 сарын 05

Манай хурандаа ч сайн буудаж байна шүү.

0  |  0
S(66.181.177.214) 2024 оны 04 сарын 05

SEXSDI80955877

0  |  0
зочин(66.181.176.48) 2024 оны 04 сарын 05

Эхлээд АН хэлснээсээ буцаад амлалт өгөнгүүт МАН зөрүүлээд ихийг амлласан хожим маш муу үр дагаварт хүргэсэн. Бас сонгуулийн ялалтыг маш яаран зарласан. Дараа нь зөвшилцлийн ЗГ байгуулагдаад ОТ гэрээг батласан. Тэр үедээ туршлага энэ тэр дутсан л байх. Сүүлийн гэрээ л хамгийн аймаар нь.

1  |  0
Зочин(66.181.185.67) 2024 оны 04 сарын 05

Энхбаяр дур зоргоор авирлах, байдлыг улам дэвэргэхийг л дэмжиж байсан юм билээ.

0  |  0
Иргэн(66.181.182.228) 2024 оны 04 сарын 05

Энхбаяр мундаг ерөнхийлөгч байсаан. Элбэгдорж харин монголоосоо урвасан ерөнхийлөгч байв

2  |  2
Иргэн(202.131.225.242) 2024 оны 04 сарын 05

Солиорч байгаа Энхбаяр өөрөө буруутай. Хурдан арга хэмжээ аваагүй.

3  |  0
Top