ӨНӨӨДӨР I  “Донор танд баярлалаа” талархалын өдөрлөг болно

2024 оны 04 сарын 03

Өнөөдөр болох зарим үйл явдлын мэдээллийг хүргэж байна. /2024.04.03/


-Засгийн газрын ээлжит хуралдаан болно.

08:30 цагт Ус сувгийн удирдах газарт Усны газар, Тогтвортой хөгжлийн төлөө сэтгүүлчдийн клубээс “Нийслэлийн ундны ус” сэдвээр өглөөний уулзалт зохион байгуулна. 

10:00 цагт Монголбанкнаас сар тутам зохион байгуулдаг ээлжит хэвлэлийн хурал болно.

11:30 цагт “ЗМ”-ний мэдээллийн төвд Увс аймгийн ИТХ-ын дарга Ц.Батболд мэдээлэл хийнэ.

12:30 цагт МУИС-д “Хууль эрх зүйн зөвлөгч оюутан” өдөрлөг болно. Утас: 9458-2204.

10:00-12:00 цагт УНТЭ-ийн Амбулторид “Донор танд баярлалаа” талархалын өдөрлөг болно. Эрхтэн шилжүүлэн суулгах төвийн эмч мэргэжилтнүүд оролцож нээлттэй мэдээлэл өгнө. Утас: 9912-2471.

10:00-12:00 цагт МҮХАҮТ, Европын сэргээн босголт, хөгжлийн банк хамтран бизнесийн зээл, санхүүжилт, зөвлөх үйлчилгээг танилцуулна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top