ӨГЛӨӨНИЙ МЭНД!

2024 оны 04 сарын 03

Өнөөдөр 2024.04.03.

Өнөөдөр Гвинейд Хоёр дахь бүгд найрамдах улсыг тунхагласны баяр.

Энэ өдөр Америкийн хошин урлагийн жүжигчин Эдди Мөрфи, Их Британийн “The X Factor” шоу нэвтрүүлгийн ялагч, дуучин Леона Льюс, Олимпын хүрэл медальт, Европын гурван удаагийн аварга, Их Британийн гүйлтийн тамирчин Мартин Рүүни, Олимпын хошой хүрэл медальт, Дэлхийн тав, Европын гурван удаагийн аварга Оросын усанд сэлэгч Юлия Ефимова зэрэг алдартан мэндэлжээ.

Энэ өдөр Монгол Улсын түүхэнд болсон чухал үйл явдлууд:

1965 оны энэ өдөр Дилав хутагт Жамсранжав АНУ-ын Нью-Йорк хотод нас барсан байна.

1982 оны энэ өдөр Монгол, Хятад хоёр талын төлөөлөгчдийн дарга нар “Хятад Монголын хилийг хамтран шалгах комиссын хурлын протоколд гарын үсэг зурав. Үүгээр 1963 онд байгуулсан Хятад, Монголын хилийг хамтран шалгах комиссын ажил сэргэжээ.

2003 оны энэ өдөр Монгол Улсаас Хөх хотод суугаа Ерөнхий Консулын газар, ӨМӨЗО-ны Гадаад хэргийн захиргаа, ӨМӨЗО-ны аялал жуулчлалын хэлтэс зэрэг байгууллагууд хамтран хурал зохион байгуулж, аялал жуулчлалын салбарын солилцоо болон хамтын ажиллагааг бэхжүүлэв.

Өнөөдөр дэлхий дахинд болсон чухал үйл явдлууд:

2007 оны энэ өдөр Францын галт тэрэгний үйлчилгээний TGV галт тэрэг Ла Шемин хотод 574 км/ц хурдалж, дэлхийн дээд амжилтыг тогтоож байв.

2010 оны энэ өдөр дэлхийн хамгийн анхны таблет төхөөрөмжийг “Apple” компани худалдаанд гаргажээ.

2016 оны энэ өдөр Дэлхийн эрэн сурвалжлах сэтгүүлчдийн холбооны санаачилгаар Панамын баримтыг олон нийтэд дэлгэж, 214.488 оффшор компанийн мэдээллийг ил болгож байлаа.

2017 оны энэ өдөр ОХУ-ын Санкт-Петербург хотын метронд дэлбэрэлт болж, 14 хүн амиа алдан, олон тооны хүн шархдаж байсан юм.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top