ӨРНИЙН ЗУРХАЙ: Үхрийнхэн идэвхтэй байна

2024 оны 04 сарын 02

Хонь

Дотны хүмүүсээ баярлуулах нь үргэлж таатай байдаг. Өнөөдөр танд ийм боломж тохионо. Үүнээс гадна энэ өдрийг гайхалтай зүйлүүдэд зориулахад таатай.

Үхэр

Өнөөдөр та маш идэвхтэй байна. Эргэн тойрныхон таны ажилсагийг шагшиж эхэлвэл гайхах хэрэггүй. Гэхдээ та төмөр хүн биш.

Ихэр

Эргэн тойрны хүмүүсээ өөрийн талд ятгаж чадах өдөр. Тактикаа зөв бодсоноор нөхцөл байдлаас багагүй ашиг олно.

Мэлхий

Зориг, тэмүүлэлд цаг гарга. Өөрийнхөө бүхий л зүйлийг хүндэл. Үйл ажиллагааны чиглэлээ хэвээр нь үргэлжлүүл.

Арслан

Хийж амжаагүй зүйлээ хийж дуусгахад таатай өдөр. Маргаан мэтгэлцээнээр дүүрэн өдөр. Өдөөн хатгалганд автахгүй байхыг хичээгээрэй.

Охин

Аливаа зүйлийг эрж хайх, мэдээлэл цуглуулах нь таатай мэдрэмж төрүүлнэ. Гэхдээ бүх эрэл амжилттай болно гэсэн үг биш гэдгийг санаарай.

Жинлүүр

Хүчтэй бөгөөд удаан хугацаагаар хамтрах холбоотонтой болно. Танд санал болгож буй тусламжаас бүү татгалз. Тусламж танд хэрэггүй байсан ч бүү татгалзаарай.

Хилэнц

Өөрөөсөө бусдыг бодож, олон дунд орж холилд. Гэхдээ хэний ч тусламжинд бүү найд, өөрөө хийх нь илүү амар байх болно.

Нум

Олон нийтийн ажилд их эрч хүчээ үрэх хэрэггүй. Сүүлийн үед юу хийж буйгаа сайн бод. Үйл явдлын гүн рүү бүү ор, гарах гэхээр боломжгүй болсон байх вий!

Матар

Эргэн тойрныхны сэтгэл санааг бүү сүйтгээрэй. Хүссэн зүйлээ өөрөө л хий. Сэтгэлийнхээ дуудлагаар явбал сайхан бүхнийг авна.

Хумх

Таагүй дурсамж өгдөг зүйлсээс ангижир. Хэрэггүй бүхнээсээ ангижирснаар багагүй ашиг олох болно.

Загас

Найз нөхдийнхөө дунд өдрийг өнгөрүүл. Яаж харагдаж байгаагаа ч мартана. Бас зарим хуучин харилцаа холбоогоо сэргээх шаардлагатай болно.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top