Уртын дууч Б.Батцэцэглэн "Үзэсгэлэнт Хавар"-ыг урина

Ж.Сондор | Zindaa.mn
2024 оны 03 сарын 20

 

Үндэсний урлагийн их театрын уран бүтээлч, уртын дуучин Б.Батцэцэглэн "Үзэсгэлэнт Хавар" уран бүтээлийн тоглолтоо сонсогчдодоо толилуулахад бэлэн болжээ. 

Монгол ардын богино болон уртын дууг өөрийн өвөрмөц хэв маягт оруулан дуулдаг тэрээр энэ удаад ч мөн хөгжмийн шинэлэг найруулгуудаар сонорыг тань мялаах гэнэ. Жинхэнэ монгол бүсгүйн гоо төрх, жирийн биш дуу хоолойгоороо сонсогч олныхоо сэтгэлийг хөгөлдөг тэрээр хорвоод хосгүй уртын дуугаа залууст түгээн дэлгэрүүлэхийн тулд орчин үеийн хэв маягтай хослуулан уран бүтээлүүдээ туурвиж буй. Тиймдээ ч түүний тоглолтыг үе үеийнхэн хүлээн байж үздэг биз ээ. 

UB Palace-ийн концертийн их танхимд энэ сарын 30-ны өдөр зохион байгуулагдах "Үзэсгэлэнт Хавар" тоглолтын тасалбарыг ticket.mn-ээр дамжуулан худалдан авах боломжтой. 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top