Хөгжмийн зохиолч Н.Жанцанноровын "Хүслийн төвөргөөн" тоглолт болно

Ж.Сондор | Zindaa.mn
2024 оны 03 сарын 15

Нэрт хөгжмийн зохиолч Нацагийн Жанцанноровын төрсөн өдрийг тохиолдуулан жил бүр тоглолт, арга хэмжээ зохион байгууллагддаг. Энэ жилийн хувьд Жанцанноров сан, Монгол Улсын Үндэсний Урлагийн Их Театр хамтран хөгжмийн зохиолч Нацагийн Жанцанноровын гоцлол, найрал хөгжмийн бүтээл, дуу, романсын концерт зохион байгуулах гэж байна. 

"Хөгжмийн төвөргөөн" хэмээх энэхүү тоглолт 2024 оны 03 дугаар сарын 25-нд 19:00 цагаас Соёлын төв өргөөнд зохион байгуулагдна. Зочин уран бүтээлчээр дуучин Д.Отгонжаргал, Э.Анхбаяр, С.Бат-Эрдэнэ, Б.Гомбо-Очир, Л.Нарангэрэл, Д.Отгонжаргал, Б.Энхнаран нар болон Үндэсний Хөгжмийн Их Найрал, Үндэсний Урлагийн Их Театрын Ерөнхий удирдаач Н.Буянбаатар нар оролцоно.

Тоглолтын тасалбарыг: Ticket.mn 

Зохион байгуулагч: MongolEvents

 

 

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(122.201.31.29) 2024 оны 03 сарын 15

hhn nzothbb

0  |  0
зочин(103.57.94.101) 2024 оны 03 сарын 15

жанцанноров хөгжмийн зохиолчийн хувьд ярих юмгүйл дээ Харин сүүлийн үед би би гэдэг өвчин хүндээр тусаж юм бүхнийг мэддэг хүн болох гэж цэцэрхэх нь хэтрээд байгаа

0  |  0
Top