Нэр дэвшигчид нэгдсэн нэг самбарт мөрийн хөтөлбөрөө байршуулна

М.Жавзмаа | Zindaa.mn
2024 оны 03 сарын 11

"Эрхэт Монгол” медиа групп сар тутамд нийгэмд хүлээлт болсон нэг сэдвийг сонгон, тухайн сэдвийн хүрээнд олон талын эх сурвалжтай, тэнцвэртэй, асуудал дэвшүүлсэн, шийдэл хайсан мэдээ, сурвалжилга бэлтгэх зорилготой “Нэг сэдэв – Нэг сар” нөлөөллийн мэдээллийн хөтөлбөрийг бэлтгэн хүргэдэг билээ. 

Энэ хүрээнд медиа группийн харьяа TВ8 телевиз, өдөр тутмын “Өглөөний сонин”, мэдээллийн Zindaa.mn сайтын редакц хамтран өдөр бүр тухайн сэдэвт хамаарах мэдээ мэдээлэл, ярилцлага, нийтлэл, зөвлөмж, хэлэлцүүлэг зохион байгуулж, хууль эрх зүйн орчин, иргэдийн болон салбарын мэргэжилтэн, шийдвэр гаргах түвшний эх сурвалжуудын байр суурийг цувралаар хүргэж байна. 

Энэ гуравдугаар сард бид “Сонгууль ба Хэвлэл мэдээлэл” (Election & Media) сэдвийг онцлон, УИХ-ын сонгуультай холбоотой сонгогчдын боловсрол, Сонгуулийн хуулийн хэрэгжилт, зөрчил, сонгуулийн үеэр хэвлэл мэдээллийн редакциуд хэрхэн ажиллах тухай хийгээд парламентын сонгуулийг чиглэсэн иргэд, нийгмийн хүлээлт, шаардлага, саналыг өргөн хүрээнд хөндөж, сэдвийн мэдээ, сурвалжилга, ярилцлагыг бэлтгэн хүргэж байгаа бөгөөд өнөөдөр "Сонгогчид юуг анхаарах, хэвлэл мэдээллийн хэрэгсэл ямар журам мөрдөх талаарх мэдээллийг СЕХ-ноос тодрууллаа. 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top