Гуравдугаар сарын сэдэв: "Сонгууль ба Хэвлэл мэдээлэл”

Админ | Zindaa.mn
2024 оны 03 сарын 01

“Эрхэт Монгол” медиа групп сар тутамд нийгэмд хүлээлт болсон нэг сэдвийг сонгон, тухайн сэдвийн хүрээнд олон талын эх сурвалжтай, тэнцвэртэй, асуудал дэвшүүлсэн, шийдэл хайсан мэдээ, сурвалжилга бэлтгэх зорилготой “Нэг сэдэв – Нэг сар” нөлөөллийн мэдээллийн хөтөлбөрийг бэлтгэж байгаа билээ.

Энэ хүрээнд медиа группийн харьяа TВ8 телевиз, өдөр тутмын “Өглөөний сонин”, мэдээллийн Zindaa.mn сайтын редакц хамтран өдөр бүр тухайн сэдэвт хамаарах мэдээ мэдээлэл, ярилцлага, нийтлэл, зөвлөмж, хэлэлцүүлэг зохион байгуулж, хууль эрх зүйн орчин, иргэдийн болон салбарын мэргэжилтэн, шийдвэр гаргах түвшний эх сурвалжуудын байр суурийг цувралаар хүргэж байх болно.

Энэ гуравдугаар сард бид “Сонгууль ба Хэвлэл мэдээлэл” (Election & Media) сэдвийг онцлон, УИХ-ын сонгуультай холбоотой сонгогчдын боловсрол, Сонгуулийн хуулийн хэрэгжилт, зөрчил, сонгуулийн үеэр хэвлэл мэдээллийн редакциуд хэрхэн ажиллах тухай хийгээд парламентын сонгуулийг чиглэсэн иргэд, нийгмийн хүлээлт, шаардлага, саналыг өргөн хүрээнд хөндөж, сэдвийн мэдээ, сурвалжилга, ярилцлагыг бэлтгэн хүргэнэ.

Сэдвийн хүрээнд байр сууриа илэрхийлэх, санал, санаачилга, судалгаа, мэдээллээ таниулах, “Мэдээний зочин” хөтөлбөрт оролцох, ярилцах боломж салбарын мэргэжилтнүүд, холбогдох байгууллага хийгээд уншигч, сонгогч та бүхний өмнө нээлттэй.

“Эрхэт Монгол” медиа групп

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top