Карина, И Жэ Үг нарын үерхлийг харьяа энтертайнментууд нь баталлаа

Ж.Сондор | Zindaa.mn
2024 оны 02 сарын 27

 

Жүжигчин И Жэ Үг болон Aespa хамтлагийн гишүүн Карина нарыг үерхэж байгаа гэх мэдээллийг Dispatch олон нийтэд мэдээлсэн билээ. Харин энэхүү мэдээлэл үнэн болохыг хосуудын харьяа энтертайнментууд баталжээ. 

Жүжигчин И Жэ Үгийн агентлаг болох C-JeS Studio-ийн зүгээс "Одоогоор тэд бие биенээ таних шатандаа явж байна. Жүжигчний хувийн амьдралтай холбоотой асуудал тул зураг авах зэрэг асуудал дээр хүндэтгэлтэй хандана уу" гэжээ. 

Dispatch-ийн мэдээлснээр Карина болон И Жэ Үг нар өнгөрөгч нэгдүгээр сарын 14-нд болсон Прадагийн загварын шоун дээр хамтдаа цагийг өнгөрөөсөн бөгөөд үүнээс хойш харилцаа нь гүнзгийрсэн гэжээ. 

Тэд уулзаж эхлээд ердөө сар гаруйн хугацаа өнгөрсний дараа хувийн мэдээллийг нь олон нийтэд ийнхүү дэлгэсэн нь бүдүүлэг үйлдэл хэмээн олон нийт Dispatch-ийг эсэргүүцэж эхлээд байна. 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top