Ким Гу Ын мөнгөний төлөө жүжиглэдэг гэх үгэндээ тайлбар хийв

Ж.Сондор | Zindaa.mn
2024 оны 02 сарын 27

 

Өмнөд Солонгосын А зэрэглэлийн жүжигчдийн нэг жүжигчин Ким Гу Ын-ы тоглосон "Exhuma" хэмээх кино нээлтээ хийсэн даруйдаа ашиг орлогоороо тэргүүлээд байгаа билээ. Нууцлаг, триллер төрлийн энэхүү киноны гол дүрд тоглосон тэрээр хамгийн сүүлд өгсөн ярилцлагадаа олон нийтийн дунд тархаад байсан буруу ойлголтын тухай тайлбар өгчээ. 

Тэрээр өмнө нь мөнгөний төлөө жүжиглэдэг хэмээх утга бүхий үг хэлсэн нь олны эгдүүцлийг хүргэж байсан бөгөөд энэ тухайгаа "Мэдээж энэхүү кино бол арилжааны кино учраас хэн ч үзэхгүй бол утга учиргүй болно л доо. Тийм учраас хүмүүс үзэх байх гэж найдаж байгаа. Намайг хэдийгээр шүүмжилсэн ч гэсэн үзэх л байх.

Мэдээж гадаа хүйтэн байсан ч гэсэн бид зураг авалтад орох хэрэгтэй болдог. Мөн хэцүү зураг авалт үргэлжлэх болно гэдгээ мэдрэх үед би өөртөө энэхүү байдлаа даван туулахын тулд зарим зүйлсийг хэлдэг л дээ. Би үүгээрээ өөрөөсөө өөр хэн нэгнийг шүүмжлэх гээгүй шүү. Би зүгээр л хэцүү санагдсан үедээ цалин авч байгаа учраас энэ ажлыг хийх ёстой гэж өөртөө хэлдэг. Үүнийг хошин байдлаар л өөртөө хэлдэг. Тиймээс санаандгүй хэлсэн хошигнол минь юм шүү" гэжээ.

 


 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.55.188.104) 2024 оны 02 сарын 27

үнэн л хэлсэн байнашд

0  |  0
Top