Dispatch | Жүжигчин И Жэ Үг, "Aespa" хамтлагийн Карина нар болзжээ

Ж.Сондор | Zindaa.mn
2024 оны 02 сарын 27

 

Aespa хамтлагийн гишүүн Карина болон жүжигчин И Жэ Үг нар болзож байгаа гэх мэдээллийг Dispatch дэлгэжээ. 

Тус сайтын мэдээлснээр Карина болон И Жэ Үг нар өнгөрөгч нэгдүгээр сарын 14-нд болсон Прадагийн загварын шоун дээр хамтдаа цагийг өнгөрөөсөн бөгөөд үүнээс хойш харилцаа нь гүнзгийрсэн гэжээ. 

Хэдийгээр завгүй цагийн хуваарьтай байсан ч Сөүл болон Миланд хамтдаа цагийг өнгөрүүлсэн тэднийг анхны харцаар бие биедээ дурласан хэмээн эх сурвалж дурдсан байна. Карина хамтлагийнхний хамтаар дотуур байранд байрладаг тул И Жэ Үгийн гэрийн ойролцоо болздог хэмээн Dispatch дурджээ. 

Хосуудын харьяалагддаг SM Entertainment болон C-JeS Studios энэхүү мэдээлэл албан ёсны тайлбар хийгээгүй байна. 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top