SAG Awards-ийн үеэр талийгаач И Сун Гюүнд хүндэтгэл үзүүлжээ

Ж.Сондор | Zindaa.mn
2024 оны 02 сарын 26

 

АНУ-ын нэр хүндтэй шагнал гардуулах ёслолуудын нэг болох Screen Actors Guild Awards 30 дахь удаагаа зохион байгуулагдлаа. 

Орон нутгийн цагаар хоёрдугаар сарын 24-ний өдөр зохион байгуулагдсан энэхүү шагнал гардуулах ёслолын үеэр БНСУ-ын нэрт жүжигчин, талийгаач И Сун Гюүний гэгээн дурсгалыг хүндэтгэн, эмгэнэл илэрхийлжээ. Энэ тухай Наоми Уоттс "Өнгөрсөн жил бид олон гайхалтай жүжигчдээ алдсан. Авьяас чадвараараа дэлхий дахиныг гайхшруулсан хүмүүс өдгөө байхгүй байгаад гүнээ харамсаж байна" хэмээсэн бөгөөд өнгөрсөн жил таалал төгссөн жүжигчдийн зургийг дэлгэцнээ харуулан танхим даяараа хүндэтгэл үзүүлжээ. 

Талийгаач жүжигчин И Сун Гюүн 2020 оны Screen Actors Guild шагнал гардуулах ёслолын үеэр "Parasite" киноны уран бүтээлчдийн хамтаар энэхүү нэр хүндтэй шагналыг хүртсэн бөгөөд энэхүү бүтээлээрээ дэлхий дахинаа алдаршсан билээ. 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.55.191.130) 2024 оны 02 сарын 26

Lee Sun Kyun - Ли Сун Кьюн

0  |  0
Top