Цас нэмж орсноор зудын нөхцөл байдал улам хүндрэх эрсдэлтэй байна

2024 оны 02 сарын 23

Цаг уур орчны шинжилгээний газраас зудын нөхцөл байдлыг энэ сарын 20-ны байдлаар шинэчлэн гаргасан байна. Энэ мэдээгээр 13 аймгийн 58 суманд төмөр болон мөсөн зудын нөхцөл үүсчээ.

Хэдхэн хоногийн өмнө зургаан аймгийн 23 суманд төмөр зудтай  байсан ч богино хугацаанд  эрчимтэйгээр нэмэгджээ. Мөн 17 аймгийн 137 сум цагаан зудтай, 18 аймгийн 69 сум, нийслэлийн хоёр дүүрэг зудархуу төлөвд шилжжээ.

Цаг агаарын хувьд, өнөөдөртөө тогтуун байх бол маргааш буюу хоёрдугаар сарын 24-нд нутгийн зүүн хэсэгт хүйтний эрч бага зэрэг чангарна. 25-наас баруун аймгуудаар цас орж эхэлж, 27-ны өдрөөс зүүн болон говийн аймгуудаар цас орж, салхины хүч илүү их нэмэгдэх төлөвтэй байна. Тиймээс энэ үеэр хол замд, тэр дундаа зүүн аймгуудад зорчих  төлөвлөгөөтэй байгаа бол мэргэжлийн байгууллагын зөвлөгөө мэдээллийг сайтар сонсож шаардлагагүй тохиолдолд замд гарахаа түр азнахыг зөвлөж байна.

Ер нь энэ сарыг дуустал цас орж, хүйтрэх бөгөөд 28-29-нд баруун аймгуудаар дахин цас орно. Иймээс зудын нөхцөл байдал улам хүндэрч болзошгүй төлөвтэй байна.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
малан дурак(202.9.40.192) 2024 оны 02 сарын 24

махаа зараа гээд л .. ЗГ аас олон аймагт ченжгүй мах авна гээд л дуулиаан болсон доо, хүүхдийн зээл гээд л хавар хэдэн ямаатайгаа золгох гээд л монгол ухаан юмуу даа, цаг агаарын мэдээнээс илүү фейсбүүк л үздэг таараа, үгүй бол амарсайахан шоу хийсэн таарана

0  |  0
Дэмжээрэй(86.111.138.101) 2024 оны 02 сарын 24

Энэ нэг хужаа элдэв муу муухай зүйл бичиж үхэр монголчууд гэж доромжилоод байдагаа болиочээ!\nБайгаль,дэлхийн үер ус,цас мөсний өмнө Дэлхий дахины хүн ард бүгд хэцүүхэн байдаг ч гэсэн хэзээд сэтгэлийн их тэнхээгээр,хамтын хүчээр даүлдэг нь .Монголын ард түмэн хөдөөгийн Малчиддаа тусламжаар ирсэн,туслах ч болно итгэлтэй байна

0  |  1
Зангараг(103.212.117.19) 2024 оны 02 сарын 24

Их цас орж хүйтрэх байгалын үзэгдлийг үхэр монголчууд ЗУД гэж нэрлээд малаа хорогдуулсөн, өвлийн бэлтгэлээ хангаагүй бүх буруугаа зудруу чихдэг.Малыг төрийн мэдэлд авсөн төр нь бас гайтай зудаас боллоо гэх маягтай , хөөрхий 21 р зууны үхэр монголчууд өрөвдөлтэй бас харамсалтай.

0  |  1
Top