БНСУ-ЫН “Wannabe” группын төлөөлөл Булган аймагт ажиллаж байна

М.Жавзмаа | Zindaa.mn
2024 оны 02 сарын 23

Аймгийн Засаг дарга Б.Ариун-Эрдэнэ хамтын ажиллагаат БНСУ-ын "Wannabe" группын ерөнхийлөгч Жон Ёнг Чол тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Тэд Монголын өвлийн аялал жуулчлалтай танилцаж тэр дундаа манай аймгийн байгалийн үзэсгэлэн бүрдсэн Хялганат тосгонд очиж өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэхээр зорьж буй зарим байгууллагуудаар орж танилцсан.

Өнгөрсөн онд Булган аймгийн Засаг дарга Б.Ариун-Эрдэнэ БНСУ-д ажиллахдаа тус групптэй танилцан санал солилцсон бөгөөд энэ удаагийн албан ёсны уулзалтаар зарим төлөвлөгөөт ажил дээр санал нэгдэхээр болж "Нэг жуулчинд нэг хонь" хөтөлбөрийн хэрэгжилтийг танилцууллаа.

Цаашид гадаад харилцаа, аялал жуулчлал маркетинг, менежментийн тал дээр хамтран ажиллахаа энэ үеэр "Wannabe" группын ерөнхийлөгч Жон Ёнг Чол илэрхийллээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top