Баянхонгор, Өвөрхангай аймгийн зарим нутгаар шуургатай байв

2024 оны 02 сарын 23

Өнгөрсөн хоногт /2024.02.22/ Баянхонгор, Говь-Алтай, Дархан-Уул, Орхон, Өвөрхангай, Сэлэнгэ, Төв аймгийн зарим газраар цас орж, Баянхонгор, Өвөрхангай аймгийн зарим газраар явган шуурга шуурав.

Харин өнөөдөр, ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Нийт нутгаар цас орохгүй. Нутгийн хойд хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс 5-10 м/с, Алтайн уулархаг нутгаар 12-14 м/с хүрч салхи ширүүснэ.

Улаанбаатарт цас орохгүй, өдөртөө -11-14 градус хүйтэн байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top