"Дэлхийн мисс” тэмцээнд Монголын мисс Б.Болор амжилттай оролцож байна

Ж.Сондор | Zindaa.mn
2024 оны 02 сарын 21

 

Хүн төрөлхтний гоо үзэсгэлэнгийн олимп гэгддэг “Miss World” тэмцээн 71 дэх жилдээ Энэтхэг улсын Нью Дели хотноо албан ёсоор 2024.02.20-ний өдөр эхэллээ. 

Дэлхийн 130 гаруй орны гоо бүсгүй оролцдог энэхүү тэмцээнд “Монголын сайхан бүсгүй” тэмцээний Алтан эрдэнийн титэмт, "Miss world Mongolia 2023” тэмцээний Үндэсний ялагч Бат-Эрдэнийн Болор эх орноо төлөөлөн ажилттай оролцож байна.

Б.Болор нь ”Үндэсний урлагийн их театрын гоцлол бүжигчнээр ажилладаг бөгөөд 2018 онд Хөгжим бүжгийн коллеж буюу Монгол Улсын Консерваторийг “Бүжгийн жүжигчин” мэргэжлээр, 2023 онд СУИС-ийг “Бүжиг дэглээч, найруулагч” мэргэжлээр тус тус төгссөн юм.

 

 

Miss World” тэмцээн нь дэлхий дахины энх тайван, эв нэгдлийг сурталчлах, хүмүүнлэгийн далайцтай том ажлуудыг хийх, мөн улс үндэстнүүдийн соёлыг дэлхий дахинд сурталчлан таниулахад чухал үүрэг гүйцэтгэдэг онцлогтой. Тэгвэл эх орноо төлөөлөн оролцож буй Үндэсний ялагч Б.Болор нь 21 аймгийн 100 гаруй сумын өсвөр насны охид, хөвгүүдэд чиглэсэн “Нандин” төслийг хэрэгжүүлж эхлээд хоёр жил болжээ. Энэхүү төслийн гол зорилго нь “Охид, эмэгтэйчүүдийн хувьд ариун цэврийн хэрэглэл ичих зүйл биш шүү” гэдгийг уриалах юм. Мөн агуулгаар дамжуулан дунд сургуулийн сурагчдад ёс суртахуун, эрүүл мэндийн боловсрол олгож, зөв монгол иргэн төлөвшүүлэхийг зорьж байна.

 

 

“Дэлхийн мисс” тэмцээн 20 хоног үргэлжилж, эцсийн шатны шалгаруулалт 2024.03.09-ний өдөр зохион байгуулагдах бөгөөд MNC телевизээр бид шууд хүлээн авч үзэх боломжтой юм байна.

Бид цөөхүүлээ ч гэсэн нэгдэж, дэмжиж, хамтарч чаддаг гэдгээ харуулах л үлдлээ.

“Дэлхийн мисс” тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох, оролцогчийн мэдээллийг Miss World - Mongolia  фэйсбүүк хуудаснаас авч, дэмжихийг уриалж байна.

 

 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
z(103.57.94.78) 2024 оны 03 сарын 01

xurliiz yum uu daa

0  |  0
Зангараа(59.153.113.83) 2024 оны 02 сарын 22

Манай гоочууд мэдлэг, оюун ухааны цар хүрээний асуултанд уначихаад хүрээд ирдэг.

0  |  0
mnbvcб(176.66.87.78) 2024 оны 02 сарын 29

Тостой гараар баримгүй сайхан амьтан юм,магтаал...

1  |  0
Top