Селена Гомес усанд орж буй зургаа дэлгэв

Ж.Сондор | Zindaa.mn
2024 оны 02 сарын 20

 

Дуучин, жүжигчин Селена Гомес хөөсөөр дүүргэсэн ваннд усанд орж буй зургаа нийтэлсэн нь интернэтийн халуун сэдвүүдийн нэг болоод байна. Парист зугаалж яваа тэрээр café au lait-д зочлон кроссант идэн, Эйфлийн цамхагийн өмнө мөн зургаа авахуулжээ. 

Түүний хувьд энэ сарын 22-нд "Love On" хэмээх дууныхаа клипийг цацах гэж буй. Дээрх зургуудаа шинээр гарч буй дуутайгаа холбогдуулан оруулсан тэрээр шинэ найз залуугийнхаа хамтаар аз жаргалтай мөчүүдийг өнгөрүүлж буйгаа мөн дурдсан байна. 

Өнгөрсөн наймдугаар сард түүний найз залуу болох Бенни Бланко болон Cashmere Cat нарын продюсерлэсэн "Single Soon" хэмээх дуу цацагдсан. Харин тэрээр одоо найз залуутай болсон тул "Love On" дуугаа ийнхүү олны хүртээл болгохоор зэхжээ. 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top