Гаагт 99 жилийн өмнөх цаг хугацааны капсул олдов

Я.Болор | Zindaa.mn
2024 оны 01 сарын 30

Голландын парламентын ордныг засварлах үеэр II Вильгельм хааны хөшөөний дор нуусан цаг хугацааны капсул олджээ.

99 жилийн настай капсулд голландуудын Наполеон хааны эсрэг явуулж байсан тулаан, 1815 оны Ватерлоогийн тулааны тухай франц хэлээр бичсэн гурван боть эх сурвалж, түүхэн баримт бичиг, ном зэргийг хадгалсан байна. Түүхэн бүтээлүүдийг ХХ зууны эхэн үеийн алдарт цэргийн түүхч, генерал Франсуа де Бас бичжээ. Цаг хугацааны капсул түүхчдийг гайхширалд оруулаад байна гэж Франс Пресс агентлаг онцолжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top