Дэлхийн ДИЖИТАЛ БОЛОВСРОЛЫН ЭВСЭЛ байгуулагдлаа

2024 оны 01 сарын 30

Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Шанхай хотноо зохион байгуулагдаж буй “WORLD DIGITAL EDUCATION CONFERENCE 2024” хурлаар Дижитал боловсролын дэлхийн эвсэл байгуулагдлаа.

Дэлхийн 41 улс, бүс нутгийн 104 боловсролын байгууллага, аж ахуйн нэгж энэхүү эвсэл байгуулах санаачилгыг дэмжжээ.

Мөн жил бүрийн гуравдугаар сарын 19-ний өдрийг Дэлхийн дижитал боловсролын өдөр болгон зарлаж байгаагаа Юнескогоос мэдэгдлээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top