ФОТО | УДБЭТ-ын уран бүтээлчдийн ур чадварын шалгалт боллоо

2024 оны 01 сарын 18

Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын мэргэжлийн уран бүтээлчдийн ур чадвар /аттестатчилал/-ын шалгалт амжилттай зохион байгуулагдлаа.

УДБЭТ-ын Уран бүтээлчдийн мэргэжлийн ур чадварын шалгалт 5 жилийн дараа зохион байгуулагдаж байгаа ба уран бүтээлийн үйл ажиллагааг мэргэжлийн өндөр түвшинд тасралтгүй хөгжүүлэх шаардлагад нийцүүлэн Монгол Улсын хууль тогтоомж, холбогдох дүрэм журмын хүрээнд уран бүтээлчдийн ур чадварын бодит түвшинг тогтоож, уран бүтээлийн чанарт үнэлэлт, дүгнэлт өгөхөд өндөр ач холбогдолтой юм.

Өчигдөр /2024.01.17/ Балет ангийн уран бүтээлчид мэргэжлийн ур чадварын шалгалтаа өгснөөр АТТЕСТАТЧИЛАЛ-ын шалгалт амжилттай дууслаа.

Балет ангийн мэргэжлийн ур чадварын шалгалтын шүүгчээр МУК-ын зөвлөх багш, профессор Гавьяат жүжигчин Т.Туул, ДБЭТ-ын Ерөнхий балетмейстер Соёлын тэргүүний ажилтан Д.Дашлхагва, Удирдаач Соёлын тэргүүний ажилтан Т.Гэрэлцэцэг болон зочин шүүгчээр ОХУ-ын Буриад улсын ДБЭТ-ын Ерөнхий балетмейстер Баярто Цырандоржиевич Дамбаев нар ажиллаа.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
() 0 секундын өмнө

Top