Жүжигчин Хён Бин, Сун Еэ Жин нар хүүхдийн санд 150 сая вон хандивлажээ

Ж.Сондор | Zindaa.mn
2024 оны 01 сарын 09

 

Өмнөд Солонгосын алдарт жүжигчин Хён Бин, Сун Еэ Жин нар 2023 оны сүүлээр 150 сая вон Сөүл дэх Асан эрүүл мэндийн төвийн Хүүхдийн сан болон Жусаран нийгэмлэгийн сан зэрэг газруудад хандивлажээ. 

Асан эмнэлэг болон Жусаран нийгэмлэг энэхүү хандивын мөнгийг хүүхэд, өсвөр үеийнхний эмчилгээний зардалд болон өрх толгойлсон эмэгтэйчүүд, хүүхдүүдэд чиглэсэн арга хэмжээд зарцуулна гэдгээ мэдэгджээ. 

Энэхүү хандивынхаа тухай Сун Еэ Жин "Би энэхүү хандивыг Зул сарын баярын бэлэг болгож, тусламж хэрэгтэй байгаа хүүхдүүдийн зүрх сэтгэлд халуун дулаан илч хайрлан, сайн сайхныг авчрах байх гэж бодож байна" гэжээ. 

Тэрээр Тэгү хотын нийгмийн халамжийн сангаар дамжуулан бага орлоготой өрхүүдэд коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх, эмчлэхэд туслах зорилгоор 100 сая вон хандивлаж байсан удаатай. Мөн нөхөр Хён Бинтэй хамтран Үльжин, Кёнбүк, Гангвон мужийн Самчон зэрэг хотуудад гарсан ойн түймрийн улмаас орон гэргүй болсон иргэдэд 200 сая вон хандивласан байна.

Үүнээс гадна жүжигчин бүсгүй хүнд хэцүү нөхцөл байдалд байгаа, эдгэрэшгүй өвчтэй хүүхдүүдэд дэмжлэг үзүүлэх, санхүүгийн боломж муутай хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд тэтгэлэг олгох зэрэг олон төрлийн буяны үйлсэд идэвхтэй оролцдог нэгэн ажээ. 

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin (202.9.40.35) 2024 оны 01 сарын 11

Ugaasaa mundag l daa hoorhon hoer hos shvv

3  |  0
Зочин (103.212.118.124) 2024 оны 01 сарын 12

Мундаг сайхан хосууд шүү амжилт хүсье

4  |  0
Top