ТВ8 телевизийн зураглаач Д.Түвшинбаатар Соёлын тэргүүний ажилтан боллоо

З.Тэмлүүн | Zindaa.mn
2023 оны 12 сарын 27

“Эрхэт Монгол” медиа групп, ТВ8 телевизийн Ахлах зураглаач Д.Түвшинбаатар Монгол Улсын Засгийн газрын шагнал “Соёлын тэргүүний ажилтан” хүндэт тэмдэг хүртлээ.

Тайз дэлгэц, телевизийн салбарын шилдэг зураглаачдын нэг Д.Түвшинбаатар нь 2003 оноос ажлын гараагаа эхэлж,  “Lemon”, On’n off,  “Өнгөт инээд” продакшнд зураач, зураглаачаар ажиллаж байгаад 2006 оноос телевизийн салбарт шилжиж,  “Дархан ТВ”, “Боловсрол суваг”,  “Стар”, Mongol HD телевизэд зураглаач, эвлүүлэгчээр амжилттай ажиллан, улмаар 2020 оноос ТВ8 телевизийн багт нэгдэн, зураглаачдын багийг ахалж байна.

Түүнийг мөн “Хүрээлэн” төслийн багийн гишүүн, тус төслийг амжилттай болоход чухал үүрэг гүйцэтгэсэн шилдэг зураглаач гэдгийг салбарынхан нь андахгүй.

Салбартаа 20 жил тасралтгүй ажиллаж, уран бүтээлчийн чадвараа үнэлүүлсэн Ахлах зураглаач Д.Түвшинбаатартаа баяр хүргэж, амжилт хүсье.

Мөн Засгийн газрын шагнал “Соёлын тэргүүний ажилтан” тэмдгээр
 

  • “Ди Эс Ти” ХХК-ийн хувцас чимэглэлийн дизайнер Д.Мөнхбаясгалан
  • Чөлөөт уран бүтээлч, дизайнер, модон эдлэл урлаач Т.Амгаланбаяр
  • Чөлөөт уран бүтээлч, уран дархан Г.Эрдэнэбаатар
  • Чөлөөт уран бүтээлч, дизайнер Т.Алтанбагана
  • “Смайл энтертайнмент”-ын захирал Ч.Шижирбаатар
  • “Саунд оф Монголиа” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Н.Очирбат
  • Соёлын биет бус өвийг өвлөн уламжлагч, хөөмийч Н.Алтанхуяг нар шагнуулсныг Соёлын яаманд гардуулан өглөө.
     

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top