С.Батболд ба Тавантолгой

Автор | Zindaa.mn
2023 оны 12 сарын 20

Үг хөөхөөр үхэр хөө гэдэг. Улстөрчдөөс “үг хөөдөггүй” хүн бол Сүхбаатарын Батболд. Тэрбээр 1986 онд Москвагийн Олон улсын харилцааны дээд сургуулийг төгссөн. Монгол улс ардчилалд шилжсэний дараа 1991 онд Лондонд Бизнесийн их сургууль дүүргэсэн, баруунд төгсөгчдийн анхдагчдын нэг. Англи, орос хэлэнд нэвтэрхий гэсэн үг. Төгсөөд төрд ажиллаж байгаад 1992 оноос "Алтай трейдинг" ХХК-ийг байгуулж, Ерөнхий захирлаар ажилласан. Харин 2000 онд улс төрд оржээ.

Намтраас харахад, тэр төрөөс төрсөн тэрбумтан биш, “гэрээ бүрэн засчихаад” улс төрд орж ирсэн хүн. Өнөөдөр “Эрдэнэс Тавантолгой”-н асуудлыг эцэс төгсгөлгүй ярьж байна. Ингэж хэрэлдэх “овоо”-г босгож өгсөн хүн нь Сү.Батболд. Тавантолгойн 86% хувийн хэвшилд шилжсэн байсан ч эх оронч санаачлага гарган, төрд буцааж өгсөн юм.

Түүх яривал, 1999 онд Тавантолгойн Австралийн BHP компани авсан ч тухайн үеийн нүүрсний зах зээлийн үнэ бага, дээрээс нь дэд бүтцийн нөхцөл бүрдээгүй зэрэг шалтгаанаар эдийн засгийн үр ашиггүй гээд орхисон юм билээ.

Тэгээд “Майн инфо” компани лицензийг нь авсан. “Майн инфо” нь дангаараа энэ ордыг эзэмшихэд санхүүгийн бөгөөд менежментийн олон талын бэрхшээл байна гэж үзээд орхисон. Гар дамжсан зараалын морь шиг болчихсон үед үндэсний компаниуд нэгдэн Тавантолгойг авсан гэсэн үг.

1990-2000 оны үед манай эдийн засаг ч гэж юу байлаа. Мах, гурилаа болгож байсан үе. Харин тэр үед бизнесмэн С.Батболд холыг харж, “Энержи ресурс” консерциумыг байгуулан, Тавантолгойн лицензийг хадгалан авсан гэдэг. Уул уурхайн томчууд Австрали, Хятадын компаниуд Тавантолгойн ордын лицензийг авахаар үнэ хаялцсан ч заралгүй хадгалжээ.

Нэг үгээр хэлбэл, монголчуудыг тэжээх ордыг үүц болгон үлдээж чадсан гэж ойлгож болно. Монголын заяа их гэдэг энэ байх. Тавантолгойн орд газрын хайгуулыг баталгаажуулах,ТЭЗҮ хийх зэргээр санхүү, үйл ажиллагааны зардал их гаргасан байдаг. Гэсэн ч Тавантолгойг хав дарж, 10 шахам жил лицензийн төлбөрийг төлсний эцэст төрд буцаан өгсөн билээ.

“Алтай холдинг” компани 1992 онд байгуулагдсан, С.Батболд 1992-2000 он хүртэл компаниа удирдсан бизнесмэн. Харин тэр 2000 онд улс төрд хөл тавьснаасаа хойш улс төрийн болон сайдын албан тушаал ашиглаж, ямар нэг хувьчлал, тендерт орж үзээгүй. Үйлдвэр, худалдааны сайдаар нэг жил ажиллахдаа нэг ч лиценз аваагүй, Гадаад хэргийн дэд сайд байхдаа ч ганц паспорт зарчихсан зүйл ухаад ч гардаггүй л улстөрч гэгддэг С.Батболдыг Ерөнхий сайд байхад Монгол Улсын эдийн засаг хамгийн их буюу 17 хувиар өссөн үзүүлэлтэй гарч байсан юм билээ.

Сэтгэгдэл ( 15 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
МЭДТҮГЭЙ САНАТУГАЙ(103.111.68.3) 2023 оны 12 сарын 22

ЭХЛЭЭД ТАВАНТОЛГОЙ БАТБОЛДЫН БУЯНААР МОНГОЛД ИРСЭН ДАРАА НЬ ЭЛБЭГДОРЖ ЭНХСАЙХАН ТЭРГҮҮТЭЙ ЛУЙВАРЧИД ХЯТАДЫН ШИНХУА МОНГОЛЫН MCS-Н ТҮНШЛЭЛД 100 ЖИЛЭЭР ӨГӨХ ГЭЖ БАЙХАД ЖЕНКО БАТТУЛГА ИХ ХУРЛЫН ДАРГА АСАН З.ЭНХБОЛД НАРЫН БУЯНААР МОНГОЛД ҮЛДСЭН ШҮҮ. МЭДТҮЭЙ,ЭНД БАТБОЛДЫГ МУУЛАГСАД ЭЛБЭГДОРЖ,ЭНХСАЙХАН НАРЫГ Л МУУЛ

0  |  0
Иргэн(66.181.185.12) 2023 оны 12 сарын 25

энэ хүн байгаа цагт монгол улс хөгжихгүй. Авилга хээл хахууль л хөгжинө

1  |  0
иргэн(66.181.185.12) 2023 оны 12 сарын 25

энэ хүний бизнес гэж дан булхай луйвар, монголын бүх том том хулгай луйварын зохион байгуулагч , хүний гараар могоо байриулагч

2  |  0
Үзмээ(66.181.188.40) 2023 оны 12 сарын 25

М.бүүвэй гэгё чамд хэдийг төлөв. Хулгай хийж гадагш гаргасан 20 тонн алт яав\n Бас хадгалж байгаад улсад буцаагаад өгчихөвүү?!,ха ха ха ингэж элийрч балайрахаа болиоч. Инээдч хүрэх шиг. Уурч хүрэх шиг. Чи тэр үеэл амгалан авгайг харсануу?! Нэг сая гаруй тонн нүүрс хулгайгаар гагасаныг юу гэж үзнх вэ? Би бол эх нь хээр алаг бол унага нь шийр алаг гэж үзнэ.

1  |  0
Зочин(86.111.139.111) 2023 оны 12 сарын 21

Хулгай их ч бай бага ч бай хулгай л байдаг.Сү.Батболд яагаад анэрж. Ресурс гэдэг компанитай байж ЭТТ рүү орсийх болоо?! Нүүрс тээврийн компани байгуулж орсон н

0  |  0
zochin(59.153.112.77) 2023 оны 12 сарын 21

yamar biznes hiiheer iim hurdan bayajdag yum boloo, yag hedeer avsan yum boloo, ter ih mongo haanaas olson bol, 86 ond togsson geed bgaa, 90d on hurtel biznes horiotoi bsan , bugd l yaduu bsan \n

1  |  0
DR. ADITYA(129.205.113.184) 2023 оны 12 сарын 21

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)

0  |  0
DR. ADITYA(129.205.113.184) 2023 оны 12 сарын 21

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)

0  |  0
Саруул(122.201.23.219) 2023 оны 12 сарын 21

Энийг хэн бичсэн юм бол оо.

0  |  0
больж үз(192.82.65.180) 2023 оны 12 сарын 25

1/ Эрдэнэтийн зэсийг хямд үнээр авч цааш нь зарж цөм баяжсан тухай нийтлэл гарч байсан. мэдээж зууны луйьарчин Отгонбилэгийн хажууд бага байхлдаа. 2/Чингис зочид буудлын хувьцааг ч луйвараар авсан нийтлэлийг бас уншиж байсан юм байна. 3/хэд хэдэн ордуудыг сэм арилжсан /бартердсан/ түүхийг ас уншсан юм байна. бараг л насаараа төрд ажиллчихаад л бас л одоо тэрбумтан хийж байгаа биздээ. нэг зочид буудал, нэг дэлгүүрээр лав хэзээ ч тэрбумтан болохгүй. долигонох гэж.

1  |  0
тт(202.126.88.131) 2023 оны 12 сарын 25

Ийм аймар хулгайчийг ингэж худлаа бялдуучлахыг уншихаар жинхэнэ бөөлжис цутгаж бна

3  |  0
тт(66.181.168.82) 2023 оны 12 сарын 25

бид энэ мэтийн үндэсний хөрөнгөтнүүдээ дэмжиж байж л хүсээд байсан капиталист, америк маягийн ардчилсан нийгмээ байгуулах бус уу. үндэсний капиталистууд лэх орныг авч явна

0  |  4
Зангараг(98.181.118.33) 2023 оны 12 сарын 25

Монголын дотоодын 1 номерийн дайсныг магтан дуулагч хэн бэ, Хүрэлсүх үү?

3  |  0
Зочин(66.181.187.35) 2023 оны 12 сарын 21

Таван толгойг гэр өүл төрөл төрөгсөдөөрөө нийлээд цөлмөөд бгаа юм биш үү. Авга эхнэрийн дүү гээд л гаалийн бүртгэлгүй зөөсөн гэж бна ш тээ.

4  |  0
Зочин(59.153.112.182) 2023 оны 12 сарын 25

Брогоулдын 40 тонн алтыг канадуудад худалдаж, монголд татвар төлөхөөс чөлөөлөгдөхөд гол буруутан болсон хүнийг юунд өмөөрч, яагаад зөвтгөөд эхлэв. Тавантолгойн хувьцааг ЕС С.Баярын шахалтаар төрд буцаахдаа зүгээрч өгөөгүй жижиг Тавантолгойгоос газар авсан санагдах юм.

6  |  0
Top