"Ширэн нүүр"-тэй ХОЁР НҮҮРСЧИН

Б.Төрбат | Zindaa.mn
2023 оны 12 сарын 18

АН-аас нэр дэвшиж сонгогдсон УИХ-ын гишүүн Ш.Адьшаа, А.Адъяасүрэн хоёр "Нүүрсний сонсгол"-д гэрчээр дуудагдаж, тайлбар өглөө. Тэд хоёулаа "Энхийн цагаан тагтаа" мэт аяглаж, халбага ч нүүрстэй холбогдоогүй гэж мэдүүллээ.

Түүгээр ч зогсохгүй "Сөрөг хүчний хэдэн гишүүнээ "Нүүрсний сонсгол"-д дуудаж, улс төрийн харлуулах ажиллагаа явуулж байна" хэмээн гомдоллов.

Тэгвэл УИХ-ын гишүүн А.Адъяасүрэнг АТГ-аас нүүрсний хулгайн хэрэгт холбогдуулан яллагдагчаар татан шалгаж байгаа билээ. Түүнд холбогдох хэргийг мөрдөн шалгах ажиллагаа дуусаж, хэрэг нь шүүхэд шилжсэн бол УИХ-ын гишүүн Ш.Адьшаа нүүрсний хэрэгт холбоотой гэдэг нь Хянан шалгах түр хорооны нээлттэй сонсголд гэрчээр дуудагдснаар олон нийтэд ил боллоо.

ХЗДХ-ийн сайд Б.Энхбаярын ахалж байгаа хоёр дахь шатны "Нүүрсний сонсгол" өнөөдөр /2023.12.18/ эхэлсэн. Таван өдөр үргэлжлэх уг сонсголд 300 орчим хүнийг гэрчээр дуудсан. Тэдний дотор УИХ-ын гишүүн Ш.Адьшаа, А.Адъяасүрэн нар багтаж, эхний өдрийн сонсголд гэрчийн суудалд суулаа.

Шинжээчдийн дүгнэлтэд дурдсанаар "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн уурхайгаас 2011-2023 оны хооронд 551 аж ахуйн нэгж 115.57 нүүрс ачиж, тээвэрлэжээ. Харин ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр "Монгол Улсын хилээр гаалийн бүртгэлгүй 5.2 сая тонн нүүрс гарсан нь тогтоогдсон" хэмээн ярьсан.

Тэгвэл хамгийн олон давтамжтайгаар их хэмжээний нүүрсийг гаалийн бүрдүүлэлтгүй тээвэрлэсэн компаниудын улс төрийн хамаарал, нэгдмэл сонирхолтой хуулийн этгээдүүдийг танилцуулахад УИХ-ын гишүүн Ш.Адьшаа “Шанх транс” ХХК, “Тив транс” ХХК, “Эм Жи Өү” транс ХХК /Ш.Мөнхцэцэг Ш.Адьшаагийн зөвлөх/, “Галба ус” ХХК, “Баялаг ложистик транс” ХХК, “Шанк ложистик" ХХК, “Энхдэлгэр говь” ХХК /Ш.Мөнхцэцэг Ш.Адьшаагийн зөвлөх/, “Зүүн хөхий” ХХК /Ш.Мөнхцэцэг Ш.Адьшаагийн зөвлөх/, "Мөнх цаст" ХХК зэрэг ес, УИХ-ын гишүүн А.Адьяасүрэн “Далангол” ХХК, “Топ транспорт” ХХК, “Дагаалай шарга 88” ХХК, “Прайд транс” ХХК, “Ивээл сор транс” ХХК зэрэг таван кампаниараа дамжуулж зөвшөөрөлгүй, бүртгэлгүй нүүрс их хэмжээгээр хил давуулсан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон гэдгийг дурдлаа.

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ховд, Баянхонгорчууд(66.181.176.175) 2023 оны 12 сарын 20

Гэрч биш хулгайчууд шдэа

0  |  0
иргэн(202.9.46.172) 2023 оны 12 сарын 19

энэ хулгайчуудаа шоронд нь явуулаач ээ....авилга авчихсан юмуу???

0  |  0
Гянданд хийгээчээ.(202.9.47.3) 2023 оны 12 сарын 19

Тэгээд хулгайч нараа барьж гянданд нь хийгээчээ.Юугаа хүлээгээд байна вэ?

0  |  0
zochin(202.179.21.252) 2023 оны 12 сарын 19

icheg icheg iimel archaagui ulsuud shudargiin dur esgeed ard tumenii deer suuj bna gej boddoo. Ene bol zuvhon jishee ni shu

0  |  0
Zochin(66.181.184.172) 2023 оны 12 сарын 18

Nuursiig hil gaalaar burtgelgui gargana geheer aimaar nuluulj chadsan humuus yumaa. Odoo ter ued ajillasan ajiltnuud heregt orno doo

1  |  0
Зориг(202.9.40.119) 2023 оны 12 сарын 18

Үнэхээр ширэн нүүрээй новшнууд юмаа .Тэр босоо битон ганбаа ууд Оюунчимэг нарыг сонсголоор хас балай авгай сүүлдээ бүр хулгайчуудаа өмөөрчихсөн шинжээч нараа буруутгаад бна лээ шүү

1  |  0
Shar tohoi.(178.209.133.214) 2023 оны 12 сарын 19

Adshaa hulgaich byr bugusnii buzartaigaa hamt Mongoliig bideniig tsulmuj ulanii bologjee.Umhii yanhanuudiig Jamuh ba Chingesiin synsend aildaj hamuun togoond chanval taarna.

0  |  1
Top