ШИНЖЭЭЧ: 5.2 сая тонн нүүрсийг гаалийн бүрдүүлэлтгүй гаргасан байж болзошгүй

2023 оны 12 сарын 18

ХЗДХ-ийн сайд Б.Энхбаярын ахалж буй “Нүүрсний сонсгол”-ын хоёр дахь шатны сонсгол өнөөдөр /2023.12.18/ болж байна. Сонсголоор “Эрдэнэс тавантолгой” ХК болон “Таван толгой” ХК-ийн нүүрс тээвэрлэлтийн үйл ажиллагаа болон экспортын талаарх мэдээллийг танилцууллаа.


ХЯНАН ШАЛГАГЧ ШИНЖЭЭЧИЙН МЭДЭЭЛЭЛ:  Хяналт шалгалт хийсэн өгөгдөлд 2011-2023 оны 10 дугаар сарын хооронд 551 аж ахуйн нэгж “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн уурхайгаас нийт 115.57 тонн нүүрс ажчиж, нүүрс тээвэрлэсэн байна.

Цагаан хад суурьшлын бүсэд нүүрс ачиж буулргах талбай эрхлэх тусгай зөвшөөрөл бүхийн 36 ААН өөрийн гаалийн хяналтын талбайдаа “Эрдэнэс Тавантолгой” ХК болон “Тавантолголй” ХК-ийн уурхайгаас тээвэрлэсэн нүүрсийг ачиж буулгадаг.

Нүүрс ачиж, буулгах теримнал эрхлэгч 36 аж ахуйн нэгжээс ирүүлсэн пүүний программын өгөгдөлд 2014-2023 онд хамаарах 487 компани 59.928 удаагийн давтамжаар нийт 63.369.021.97 тонн нүүрсийг Цагаан хад суурьшлын бүсээс Гашуунсухайт, Ганцмод чиглэлд тээвэрлэсэн мэдээлэл бүртгэлтэй.

НАБТ-н пүүний програмд бүртгэгдсэн ачилтын мэдээлэл болон CAIS систем дэх гаалийн бүрдүүлэлийн дотоод ман/фестын өгөгдлийг тулган баталгаажуулалт хийхэд олон улсын тээврийн С-зөвшөөрөл бүхий 487 ААН-ээс 246 тээвэрлэгч нь нийт 52.030 удаагийн тээвэрлэлтээр нийт 5.222.999.95 тонн нүүрсийг улсын хилээр гаалийн бүрдүүлэлтгүй гаргасан байж болзошгүй байна.

-НАБТ-ын түүний программд С-зөвшөөрөл бүхий тээврийн компанийн мэдээлэл бичигдээгүйгээс шалтгаалан гаалийн бүрдүүлэлтгүй, Гашуунсухайт боомтоор гарсан нийт 5.2 сая тонн нүүрснээс 1.161.906.7 сая тонн нүүрсийг тээвэрлэгчийг тогтоох боломжгүй байна.

-НАБТ-н пүүний программд бүртгэгдсэн ачилтын мэдээлэл болон CAIS систрем дэх гаалийн бүрдүүлэлтийн дотоод ман/фестын өгөгдлийг тээврийн хэрэгсэл тус бүрийн улсын дугаараар тулган баталгаажуулахад давхардаагүй тоогоор нийт 9.254 тээврийн хэрэгсэл нэг болон түүнээс олон удаагийн давтамжтайгаар гаалийн бүрдүүлэлтгүй улсын хилээр нүүрсний экспорт хийсэн байж болзошгүй байна.

Тухайлбал, 7 тээврийн хэрэгсэл нийт 100-аас олон удаа, 65 тээврийн хэрэгсэл 50-100 удаа 9.182 тээврийн хэрэгсэд 1-50 удаа гаалийн бүрдүүлэлтгүй нүүрс экспорт хийсэн байж болзошгүй байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
шоу(220.255.95.237) 2023 оны 12 сарын 18

ГААЛИЙН БҮРДҮҮЛЭЛТГҮЙ БАРАА ГАРНА ГЭЖ ЮУ ХУЦААД СОЛИОРООД БНАА,,\n\nБИЧИГ БАРИМТГҮЙ ТЭЭВЭР ХИЙХ ЯМАРЧ БОЛОМЖГҮЙ ЭНЭ ТЭНЭГ ШОУГАА БОЛЖ ҮЗ,, ЛАЛАР ХУЛГАЙЧ САЙД ДАРГА НАРАА Л ШОРОНД ХИЙ,ҮЛГЭР ЯРИАД,ГЭРЭЭН ДЭЭР МӨНГӨ УНАГАДАГ АВИЛГАЧИН ХУЛГАЙЧ САЙД ДАРГА НАР Л БГАА

0  |  0
Top