Хамгийн том гэрчийг нь "НҮҮРСНИЙ СОНСГОЛ"-оос нуужээ

Б.Төрбат | Zindaa.mn
2023 оны 12 сарын 07

АТГ-аас "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Б.Ганхуяг нарын 11 хүнийг яллагдагчаар татаж, хэрэг нь шүүхийн шатанд хянагдаж байгаа билээ. Шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлгийн үеэр шүүгдэгч Б.Ганхуяг өөрийгөө "Нүүрсний хулгай"-н хамгийн том гэрч гэдгээ зарласан. Өөрөөр хэлбэл, шүүгдэгч Б.Ганхуяг хэн гэдэг дарга хэдэн хүрз нүүрс хулгайлсан гэдгийг тоо, ширхэг бүрээр нь, "нүүрс хулгайлах"-ыг өөрт нь болон өрөөлд хэн даалгасан гэдгийг нэр устайгаар нь мэднэ гэсэн үг.

Харамсалтай нь, "Нүүрсний хулгай"-н хамгийн том гэрч УИХ-аас зохион байгуулж байгаа "Нүүрсний сонсгол"-д харагдсангүй, нэр нь байсангүй.

Хэдийгээр ХЗДХ-ийн сайд, Хяналт шалтгалын түр хорооны даргаар ажиллаж байгаа Б.Энхбаяр нүүрсний хэргээр шүүгдэж байгаа Б.Ганхуягийг сонсголд гэрчээр дуудаж, оролцуулах тогтоолын төслийг хууль хяналтын байгууллагад хүргэсэн гэж байгаа ч түүнийг нь Б.Ганхуяг үгүйсгэж байна.

Тэрбээр УИХ-аас зохион байгуулж байгаа "Нүүрсний сонсгол"-д гэрчээр оролцох хүсэлтэй байгаагаа УИХ-ын гишүүн С.Ганбаатараар дамжуулж Хяналт шалгалтын түр хорооны дарга, ХЗДХ-ийн сайд Б.Энхбаярт уламжиллаа. Учир нь, өчигдөр /2023.12.06/ гурав дахь өдрөө үргэлжилсэн "Нүүрсний сонсгол"-оор "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн үйл ажиллагаа, ерөнхий болон санхүүгийн мэдээллийг сонсож, гэрчүүдийн тайлбарыг сонссон.

Энэ үеэр УИХ-ын гишүүн С.Ганбаатар "Б.Ганхуягийг гэрчээр оролцуулахгүй байх шалтгаан бий юу. Хэрэв байгаа бол Б.Ганхуягийг удирдаж байсан сайд, дарга нар ард нь үлдэх нь гэж ойлгож байна. Түүний ар гэрийнхэн надад хандсан. Өөрийнх нь гарын үсэгтэй бичиг байна. Тэр Б.Ганхуяг миний бие нүүрсний сонсголд гэрчээр дуудагдсан гэж ойлгосон. Гэтэл өнөөдрийг хүртэл намайг дуудаагүй байна. Өөрийн биеэр оролцох хүсэлтэй байна. Хүсэлтийг хангаж өгнө үү гэж бичсэн байна. Би Б.Ганхуягийг өмөөрөхгүй. Гэм буруутайг эсэхийг нь мэдэхгүй. Гэхдээ тэр хүний эрхийг зөрчиж болохгүй" хэмээн Хяналт шалгалтын түр хорооны дарга, ХЗДХ-ийн сайд Б.Энхбаярт хэллээ.

Харин Б.Энхбаяр сайд "Таны асуултад би хариулна. "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Б.Ганхуягийг гэрчээр оролцуулах Түр хорооны тогтоол гарсан. Тогтоолыг хууль хяналтын байгууллагад хүргүүлсэн. Б.Ганхуяг шүүхийн шийдвэрээр цагдан хоригдож байгаа. Түүнийг цагдан хорих байрнаас энд авч ирэх боломжгүй" гэх тайлбарыг өгөөд байна.

Эндээс харахад, олон нийтийн анхаарлыг төвд байгаа УИХ-аас зохион байгуулж байгаа "Нүүрсний сонсгол" хамгийн том гэрч болох Б.Ганхуяггүйгээр үргэлжлэх нь тодорхой болж байна. Гэхдээ шүүгдэгч Б.Ганхуягийг сонсголд оролцуулах ажлыг хөөцөлдөж, хууль хяналтынхантай хэл амаа ололцохыг ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр Хяналт шалгалтын түр хорооны даргын хувьд УИХ-ын гишүүн С.Ганбаатарт даалгалаа.

С.Ганбаатар гишүүн ч "Нүүрсний хулгай"-н хамгийн том гэрчийг хууль хяналтынханаас гуйж мөргөөд ч хамаагүй сонсголд авч ирнэ гэдгээ тодотголоо. Тэр болтол "Нүүрсний сонсгол" Б.Ганхуяггүйгээр үргэлжилж, олон хэргийн зангилаа тайлагдахгүй өрнөх нь лавтай. 

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
S(66.181.179.115) 2023 оны 12 сарын 07

ANYSIN SEKSEER80955877

0  |  0
ххх(66.181.180.140) 2023 оны 12 сарын 07

Сүбатболдын нэр нь ч гардаггүйээ. Хамгийн их оролцоотой нь. Гаалийн дарга асралт дүүтэйгээ нийлээд олон жил мафидсан. Энхбаярыг сүбатболдын хармааных гэдэг худлаа бгаасай. Бүх итгэл алдрах нь

0  |  0
S(66.181.179.115) 2023 оны 12 сарын 07

AX NARN SEKSY BOOL BLN80955877

0  |  0
S(66.181.179.115) 2023 оны 12 сарын 07

SEKSDN80955877

0  |  0
зочин(43.228.130.188) 2023 оны 12 сарын 07

Энэ Ганхуяг-ын Эгч, Хүргэн ах 2 нь жижиг цэцэрлэг ажиллуулж байсан, Гэнэт л богд ууланд том газар аваад 60-70 том хаус барьж зарсан Гэнэт баяжигсад гээд байсан нь Энэ 2 мөн үү, эсхүл өөр эгч ах нь юм болов уу

0  |  0
Top