Zangia TV байгуулагдлаа

2023 оны 12 сарын 06

"Зангиа портал" ХХК-ийн “Зангиа TV” шинэ төсөл 2023 оны 12 дугаар сарын 06-ны өдрөөс эхлэн олон төрлийн танин мэдэхүйн контентоор дамжуулан олон нийтэд бодитой эх сурвалж бүхий танин мэдэхүйн мэдлэг олгох, ойлголтыг нэмэгдүүлэх, мэдлэгийг тэлэх зорилгоор байгуулагдаж байна.

Бидний бэлтгэн хүргэх контентууд нь өдөр бүр Youtube суваг болон TenGer TV-ээр та бүхэнд хүрэх ба танин мэдэхүйн сонирхолтой нэвтрүүлэг үзээд, хоорондоо халуун дулаан уур амьсгал бүрдүүлэх тэр цаг гэр бүлийн тань цаг байгаасай гэж чин сэтгэлээсээ хүсэж байна.

Үүсгэн байгуулагч Г.Занданхүү нь өөрийн мэдлэг, туршлага дээрээ үндэслэн

  • “Монголын түүх”
  • “Хорвоогийн элдэв сонин”
  • “Амьтдын ертөнц”
  • “Археологийн нууцаас”
  • “Ертөнц хэрхэн ажилладаг вэ?”
  • “Философи ба хүн төрөлхтний түүх”
  • “Киноны цаана”
  • “Бидний араншин” зэрэг сэдвүүдийн дагуу бусад хөтлөгчдийн хамтаар контентуудыг бүтээх юм. 

Бид хүүхэд залууст эх орноо хайрлах, эх орноороо бахархах бахархлыг танин мэдэхүйн сонирхолтой контентуудаар дамжуулан төрүүлэхээр 148 өдрийн туршид 296 нэвтрүүлэг хийхээр төлөвлөн ажиллаж байна.

 

Дэлгэрэнгүй мэдээллийг 9090 0525 дугаарын утас, enushnebula@gmail.com имэйл хаяг, Zangia TV фэйсбүүк хуудсаас авах боломжтой.

Мөн Zangia TV – Үзэгч, сонсогчдын группдээ нэгдээрэй. Zangia TV

Youtube хаяг: https://www.youtube.com/@ZangiaTV

Facebook хаяг: https://www.facebook.com/ZangiaTV

Top