Нийслэлийн АН-ын дарга өнөөдөр тодорно

Б.Эрхэс | Zindaa.mn
2023 оны 11 сарын 17

Нийслэлийн АН-ын даргыг сонгох сонгууль өнөөдөр /2023.11.17/ болно. Сонгуульд НИТХ-ийн төлөөлөгчөөр ажиллаж байгаа М.Тулгат, Б.Бадарсан, Т.Батцогт нарын гурван хүн нэр дэвшээд байна.

Энэ талаар АН-ын Хэрэг эрхлэх газрын дарга Н.Лхагвадорж өчигдөр өгсөн мэдээлэлдээ "АН өнгөрсөн нэг сарын хугацаанд дунд шат, 21 аймаг, есөн дүүргийн намын хорооны даргыг сонгосон. Сонгуулийг АН-ын дотоод сонгуулийн хорооноос зохион байгуулдаг. Нийслэлийн АН-ын даргад нэр дэвшигчид ямар нэгэн цензур байхгүй. Харин намын дотоод дүрэм, журмын хүрээнд сахилгын, хуулийн хүрээнд ял шийтгэл авч байгаагүй хүн байх ёстой" хэмээн ярьсан билээ.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(86.111.139.47) 2023 оны 11 сарын 17

Tulgat l bhdaaoo

0  |  1
мгл(103.9.90.130) 2023 оны 11 сарын 17

Тулгат шүү өөр сонголт байхгүй

0  |  1
мгл(103.9.90.130) 2023 оны 11 сарын 17

Тулгат шүү өөр сонголт байхгүй

0  |  1
Top