Хүчит 256 бөхийн барилдаан болно

2023 оны 11 сарын 09

Увс аймгийн Бөхмөрөн сумын харьяат, бөхийн чөлөөт барилдааны Олон Улсын хэмжээний мастер, аймгийн арслан Норжингийн Баярмагнайн нэрэмжит аймаг, цэргийн цолтой болон залуу 256 бөхийн барилдаан болно.

Барилдаан арваннэгдүгээр сарын 12-ны Ням гарагийн 11:00 цагт Монгол Бөхийн Өргөөнд болох тов гарчээ.

Барилдах бөхчүүдийг арваннэгдүгээр сарын 10-11-ний өдрүүдэд 10:00-17:00 цагийн хооронд цахимаар бүртгэнэ гэж Монголын үндэсний бөхийн холбооноос мэдээллээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top