Нүүрсний сонсголд яллагдагч Б.Ганхуягийг "ГЭРЧЭЭР ДУУДАХГҮЙ"

Б.Эрхэс | Zindaa.mn
2023 оны 11 сарын 07

Хуулийн байгууллагын Хамтарсан баг "нүүрсний хулгай"-н хэргийг шалгаж байгаа билээ. Түүнчлэн УИХ-ын даргын захирамжаар Нүүрсний хэргийг шалгах Түр хороог байгуулсан. Энэхүү Түр хороог ХЗДХ-ийн сайд, УИХ-ын гишүүн Б.Энхбаяр ахалж байгаа юм. 

Тэгвэл Хянан шалгах түр хороо өнөөдөр /2023.10.07/ хуралдлаа. Хуралдааны үеэр УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл "Эрдэнэс тавантолгой" ХХК-ийн Гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан шүүгдэгч Б.Ганхуягийг сонсголд гэрчээр оролцох эсэхийг нь тодруулав. Үүнд, Түр хорооны дарга Б.Энхбаяр "Б.Ганхуягийг нүүрсний сонсголд гэрчээр оролцуулах эсэхийг одоо шийдэхгүй. Нүүрсний тов зарлахтай хамт хэнийг, ямар асуудлаар гэрчээр дуудах вэ гэдгийг сонсгол болохоос долоо хоногийн өмнө Түр хорооны хурлаар шийднэ. Хуульд тэгж заасан байгаа. Тэр хурлаар энэ асуудал яригдана" гэх хариултыг өглөө. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top