Замд гарахдаа техникийн бүрэн бүтэн байдлыг хангахыг АНХААРУУЛЖ БАЙНА

2023 оны 11 сарын 05

Ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурч байгаа учир иргэд та бүхнийг холын замд явахдаа анхаарал болгоомжтой зорчихыг анхааруулж байна.

Завхан, Архангай, Баянхонгор, Өвөрхангай, Говь-Алтай, Төв, Хэнтий, Сүхбаатар аймгуудын нутгийн зарим хэсгээр цас орж, шуурч байна. Зарим газар үзэгдэх орчин хязгаардмал, тээврийн хэрэгслийн  бөөгнөрөл үүсээд байгаа аж.

Иргэд, тээвэрчид та бүхэн техникийн бүрэн бүтэн байдлыг сайтар хангаж, хөдөлгөөнд оролцоорой. Хол, ойрын замд гарах бол тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг хангаж, бензин, шатахууны нөөцтэй, найдвартай харилцаа холбооны хэрэгсэлтэй, дулаан хувцастай зорчих, баталгаагүй зам, гүүр, гарамгүй газраар зорчихгүй байхыг анхааруулж байна. 

 


 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(103.212.117.20) 2023 оны 11 сарын 05

Төрийн хулгайч нарт итгэхээ больсон шиг цаг агаарын мэдээнд итгэхгүй бгаа юм байхдаа олон удаа сэрэмжлүүлэх юм даанч сонсохгүй юмдаа

0  |  0
Top