Египет Газын зурвастай залгаа хил дээрээ танкуудыг байршуулав

2023 оны 11 сарын 01

Египет Газын зурвастай залгаа хил дээрх “Рафах” шалган нэвтрүүлэх цэг дээрээ олон арван танк болон хуягт машиныг байршуулжээ.

“Times of Israel” сонинд бичсэнээр хил дээр хүнд техникийг байршуулах болсон нь Каир дүрвэгсдийн болзошгүй шилжилт хөдөлгөөнөөс сэрэмжилсэнтэй холбоотой аж.

Үүний өмнө тус сонин Газын зурвасаас хүнд шархадсан 80 хүнийг Египетэд эмчлэхээр явуулах талаар мэдээлсэн билээ.

Түүнчлэн Израил Газын зурвасын оршин суугчдыг Синайн хойг руу нүүлгэн шилжүүлэх төлөвлөгөө гаргаж байгаа талаар олон улсын хэвлэлүүд мэдээлжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top