И Сун Гюүний шээсний шинжилгээ СӨРӨГ гарчээ

Ж.Сондор | Zindaa.mn
2023 оны 10 сарын 30

 

Жүжигчин И Сун Гюүн хар тамхи хэрэглэсэн хэргээр шалгагдаж байгаа билээ. Цагдаа нар энэ сарын 28-ний өдөр түүний гар утас болон нэр дээрх автомашиныг нь хураан авч шалгалт хийж эхэлсэн байна. Түүний шээснээс хар тамхи илрүүлэх шинжилгээний хариу сөрөг гарсан тул дахин шээс болон үснээс нь нарийвчилсан шинжилгээ авахаар болжээ. 

И Сун Гюүн цагдаа нарт мэдүүлэг өгөхөөс татгалзсан тул ийнхүү мөрдөн байцаалтын ажиллагааг өргөжүүлэн, яаравчлуулахаар төлөвлөж буйгаа цагдаа нар мөн мэдээлжээ. Өмгөөлөгчийн хамтаар мөрдөн байцаалтад орох хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн И Сун Гюүнийг одоогоор гадуур байцааж байгаа бөгөөд мөрдөн байцаалтын дараа баривчлах эсэхээ шийдэх аж. 

Одоогийн байдлаар И Сун Гюүн болон G-Dragon нарт холбогдох хар тамхины хэрэгт нийт 10 хүнийг хамааруулан шалгаж байна. Эдгээр 10 хүн дунд өөр алдартай дуучид байхгүй хэмээн цагдаагийн байгууллагаас мэдээлжээ. 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(66.181.176.184) 2023 оны 11 сарын 13

Энэ минь нэг удаа мултрахчаа болж дээ, хоёрын хооронд ов мэхээ болиод гэр бүлээ зовоолгүй л амьдраасай. Эхнэрийг нь өрөвдөж байна

0  |  0
Top