[ АЗИЙН НААДМААС ] М.Лхагвагэрэл Азийн наадамд финалдлаа

З.Тэмлүүн | Zindaa.mn
2023 оны 10 сарын 07

"Ханжоу-2022" Азийн 19 дэх наадмын чөлөөт бөхийн барилдааны эрэгтэйчүүдийн 125 кг-ын жинд өрсөлдсөн Монгол Улсын Гавьяат тамирчин М.Лхагвагэрэл финалдлаа. 

Тэрээр эхний барилдаанд хийлж, удаах барилдаанаа Киргизстаны Айал Лазаревтай барилдаж ялсан. 

Тэгвэл дөнгөж сая зооны аваргын төлөөх барилдаанд Узбекстаны залуу тамирчин Хасанбой Рахимовыг цэвэр ялж, финалдлаа. Түүний өрсөлдөгч өсвөр, залуучуудын дэлхийн аварга, насанд хүрэгчдийн  дэлхийн хошой аварга, олимпийн хүрэл медальт, Амир Хассейн Заре байх болно 

Гэрэл зургийг Д.НЯМБИЛЭГ
Монголын спортын сэтгүүлчдийн холбоо

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Эгэл(103.57.93.253) 2023 оны 10 сарын 13

Лхагвагэрэлд дотоодын өрсөлдөөнийг нэмэх талаар тооцож чадваржуулахгүй бол Дэн Живэй,Зарэ хоёртой барилдсан ойрын 2 барилдаанд гүлдийтэл тулж зогссоор ялагдлаа.Ийм идэвхгүй байвал Парисын олимпид юм дуулгаж чадахгүй нь?

1  |  1
Top